solongonews
“Олон улсын Ханс Кристиан Андерсен шагнал”-ыг Хятадын зохиолч анх удаа хүртлээ
2016-04-05 16:37
Хятад улсын хүүхдийн зохиолч Цао Вэньшюань “Олон улсын Ханс Кристиан Андерсен шагнал”-ын эзэн боллоо.

Хятад улсын хүүхдийн зохиолч Цао Вэньшюань 2016 оны “Олон улсын Ханс Кристиан Андерсен шагнал”-ыг 4 дүгээр сарын 4-ний өдөр хүртсэн байна. Энэ нь Хятад улсын зохиолч анх удаа тус шагналыг хүртсэн явдал болно.

”Олон улсын Ханс Кристиан Андерсен шагнал нь олон улсын өсвөр насны хүүхдүүдийн номын холбооноос 1956 оноос эхлэн зохион байгуулж, Данийн хатан хаан Маргрет II ивээн тэтгэсэн бөгөөд хүүхдийн алдарт үлгэрийн зохиолч Андерсений нэрээр нэрлэсэн аж. Уг шагнал нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж, дэлхийн хэмжээний хүүхдийн шилдэг зохиолч болон номын зураачдад олгодог шагнал юм. Одоог болтол нийт 28 зохиолч, 29 номын зураач Андерсен шагналыг хүртжээ. Хятад улсын Сүнь Яожүнь, Чю Яаомин нар Андерсен шагналд нэр дэвшиж байсан түүхтэй юм байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : www.mgyxw.net/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл