solongonews
Юмны үнэ ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортой байх болно
2018-04-11 16:37
Юмны үнэ ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортой байх болно

Дөрөвдүгээр сарын 11-нд Хятадын Үндэсний статистикийн газраас нийтэлсэн  тоо баримтаас үзвэл, 03-р сард Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт  буюу CPI дараалан 1.1 хувиар буурч, өнгөрсөн сарын мөн үеэс 2.1 хувиар өсөж,  үйлдвэрийн үнийн үзүүлэлт буюу PPI дараалан 0.2 хувиар буурч, өнгөрсөн сарын мөн  үеэс 3.1 хувиар өссөн байна. 03-р сард CPI,  PPI -гийн өсөлтийн хэмжээ аль аль  нь зохих хэмжээгээр буурчээ.

03-р сард Хятадын CPI  өнгөрсөн сарын мөн үеэс 2.1 хувиар өсөж, өсөлтийн хурд нь өнгөрсөн сарынхаас 0.8  нэгжээр буурчээ. Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн дэд эдийн  засагч Шюй Хунцай үзэхдээ: 03-р сард CPI өнгөрсөн сарынхаас буурсан нь голцуу  "баярын амралтын хүчин зүйл"-ийн буурах зэрэг шалтгаанаас болсон юм  гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: "Баярын амралт  өнгөрсний дараа, олуулаа гадагш жуулчлах явдал цөөрч, зам тээврийн үнэ ч буурсан. Мөн дотоодын нефтийн үнэ буурснаар, холбогдох үнэд нөлөөлсөн юм. Энэ нь  ерөнхийдөө төсөөлсөнтэй нийцэж байгаа ба харьцангуй тогтвортой байдлаа хэвээр  хадгалсан" гэжээ.
Бодит тоо баримтаас үзвэл, 03-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 2.1 хувиар өсөж, өсөлтийн хэмжээ өнгөрсөн сарынхаас  2.3 нэгжээр буурчээ.

Адил хугацаанд нийтэлсэн PPI-гийн  тоо баримтаас үзвэл, 03-р сард PPI өнгөрсөн сарын мөн үеэс 3.1 хувиар өсөж, өсөлтийн хэмжээ нь 5 сар дараалан буурсан байна. 

Салбар  төрлүүдийн үзүүлэлтийн хувьд, 03-р сард төмөрлөг бус уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, металл хайлуулах, газрын тос, нүүрс болон бусад шатахуун  боловсруулах, нефть, байгалийн хий олборлох зэрэг гол гол салбарын нөлөөллөөс  болж, PPI-гийн өсөлтийн хэмжээ бараг 0.43 нэгжээр буурсан  байна. 
Худалдааны яамны Олон улсын зах  зээлийн судалгааны хүрээлэнгийн захирал Бай Мин хэлэхдээ: Бид тогтвортой өсөлтийг ахиулах арга хэмжээнүүдийг аажим аажмаар  хэрэгжүүлэх болно. Эдийн засгийн хөгжлийн арга ч аажмаар сайжирч, хөрөнгө  оруулалтын хөдөлгөгч хүч ч инновацид түшиглэсэн хөдөлгөгч хүч болох болно.  PPI-гийн хэрэглээг дайчлах хүч суларч, мөн олон улсын их хэмжээний нөөцийн  бүтээгдэхүүний зах зээл ч харьцангуй тогтвортой болно. Мөн дотоодын төрөл бүрийн  түүхий эдийн хангамж тогтвортой болно. Эдгээр нь PPI-г аажмаар тогтвортой  болгоход ашигтай юм гэжээ.

Барааны үнийн ирээдүйн хандлагын  талаар Хятадын Үндэсний статистикийн газар тэмдэглэхдээ: Олон улсын эдийн засгийн орчин өөрчлөгдөж, дотоодын эрэлт хэрэгцээнд тохируулалт хийж байгаа  зэргийн нөлөөнөөс болж үнэ хэлбэлзэх боловч ойрын хугацаанд ерөнхийдөө  тогтвортой байх үндэс, нөхцөлтэй байгаа бөгөөд ханган нийлүүлэлт бүрэн  баталгаатай юм гэжээ.

Барааны ирээдүйн үнэ үндсэндээ тогтвортой байх болно гэж  Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн орлогч эдийн засагч Шү Хунцай  үзэж байна. Хятад, Америкийн худалдааны маргаанаас болж барааны үнэ ихээр өснө  гэсэн гадаадынхны эргэлзээтэй холбогдуулж Шү Хунцай хэлэхдээ: Иймэрхүү бололцоо маш бага гэж би үзэж байна. Хятад, Америкийн худалдааны  маргааныг зохицуулахаар ярилцаж байна. Тогтворгүй хүчин зүйл бий. Үүнээс гадна, түүний эзлэх харьцал нэлээд бага юм. Манай эдийн засгийн ерөнхий хэмжээ их,  өөрийгөө зохицуулах орон зай уудам юм. Иймээс бидний хэрэглээ, үйлдвэрлэлийн үнэ  зэрэгт ихээр нөлөөлөхгүй  гэжээ.

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл