
"Хятад дахь гадаадын сурвалжлагчид Юньнань руу аялахуй" сэдэвт ярилцлагын арга хэмжээний сурвалжлагчид саяхан Юньнань мужийн Хуаши суурингийн Шя Түөжүө тосгонд хүрэв. Хуаши гэдэг үг нь И үндэстний хэлэнд үүрдийн сахлаг цэцгийн ой, урсгал устай гэдэг утгыг илтгэж байдаг.
Тавдугаар сар бол Хуаши тосгоны жүржийн мод нь яг үр шимтэй болж, дахин нэг сарын дараа Хятадад хамгийн эртний боловсорч гүйцсэн жүржнүүд эндээс улсын өнцөг булан бүрт, тэрчлэн Зүүн Өмнөд Азийн орнуудад борлуулагдах болно.
Одоогийн Шя Түөжүө тосгон урьд өмнө байгаагүй өөрчлөлт гарч, хүн бүрийн амьдрал сайн болсон юм. 1980-аад оноос хойш Хуаши суурин жүрж тарих ажлыг судалж эхэлсэн. Эрт боловсорч гүйцэх, өндөр чанартай байхыг батлах нь Хуаши жүржийн гол шинж чанар юм. Хятад улсын бусад жүрж үйлдвэрлэдэг газраас 40-50 хоногийн өмнө боловсорч гүйцээд, жимсний ширхэг нь нарийн, шүүслэг ихтэй, чихэрлэг амттай, дуусашгүй улбар шар жимсний зах зээлд бусдаас ялгарсан давуу талыг хадгалж, Хятадын хөдөө аж ахуйн анхдугаар үзэсгэлэнгийн цорын ганц алтан медалийг хүртсэн юм. Сүүлийн жилүүдэд орон нутгийн засгийн газар, хөдөөгийн намын салбаруудын стандартчилагдсан барилгыг сурталчлах ажлыг хослуулан ядуурлыг бууруулах, хөдөөгийн сэргээн босголтыг дэмжих ажлыг эхлүүлээд байна. “Аж үйлдвэр, экологи орчин, хөдөөгийн соёлжсон зан заншил, үр дүнтэй засаглал, чинээлэг амьдрал”-ыг биелүүлсэн мужийн зэрэглэлийн үзэсгэлэнт тосгоны загвар болов. 2020 оны байдлаар Хуаши суурин нь 32,000 мү жүрж тариалж, 92,000 тонны гарцтай, 275 сая юаний орлого үүдсэн байна.


