Хавайн аралд газар хөдлөв
2018-05-05 21:00
Орон нутгийн цагаар 05-р сарын 04-ний 12 цаг 32 минутад Америкийн Хавай аралд 6.9 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдсэн, эд материал хохирсон тухай мэдээлэл өнөөг хүртэл үгүй байна.

АНУ-ын Геологи, газар зүйн хүрээлэн: Хавайн арлуудын хамгийн том Биг Исланд, Лейлани Ецатес арлаас баруун өмнө зүгт 16 км зайтай газар 5 км-ын гүнд газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн голомт дэлбэрч буй Киауа Волкано галт уулын хавьцаа байсан хэмээн мэдэгджээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
