Нутаг
2018-10-31 11:48
Нутаг (дууны үг)
Хуурын аялгуутай нутагт минь
Яргуйн бороотой хавар болсон доо
Хонгорхон бага насны минь инээд
Говийн чулуутай зүүдэлсэн дээ
Шанзны аялгуутай нутагт минь
Саалийн салхитай зун болсон доо
Алиахан бага насны минь мөрөөдөл
Отрын сартай тэргэлшсэн дээ
Ятган аялгуутай нутагт минь
Нүүдлийн нулимстай намар болсон доо
Балчирхан бага насны минь дурсамж
Бойтгийн хонхтой аргадуулсан даа
Лимбийн аялгуутай нутагт минь
Эрвээхийн цастай өвөл болсон доо
Ангирхан бага насны минь ааш
Ардын дуутай томоожсон доо.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
