Баруун Үзэмчин хошууны Номын санд монгол үндэстний соёл урлагийн талаар гялалзам зүтгэл үзүүлсэн Д.Жамбажамц болон С.Алтангээ нартай танилцсан байна.
Алдарт хошин шогч, монгол шог ярианы үндэслэгч, ардын уран бүтээлч Д.Жамбажамц монгол шог яриаг үндэслэгч болно. Анх 1956 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын их яруу найрагч Ц.Дамдинсүрэнгийн “Толь хатан” гэх шог зохиолыг шог яриа болгон өөрчлөн найруулаад өөрөө тоглож, радио долгионоор цацсанаар монгол үндэстний хамгийн анхны шог яриа мэндэлсэн билээ. Тэрээр монгол шог ярианы замаар зоригтой замнан, “Сүмбэр аав”, “Чонын ав”, “Түргэн боловсрол”, “Үзэмчин их сургууль” зэрэг маш олон сайхан бүтээл тогложээ.
Д.Жамбажамц
Алдарт дуу хөгжмийн зохиолч С.Алтангээ монгол хүний дуулж бүжиглэхдээ гарамгай байдаг уламжлалаар дуу хөгжмийн төрөлх авьяас нь хар багаас нь цухалзан байж, ардын дууг цээжилснээр барахгүй лимбэ, морин хуур зэрэг ардын хөгжимд ч цайрсан хүн байжээ.
С.Алтангээ уран бүтээл бол амьдралаас эхтэй гэж үздэг. Тэрээр байнга амьдралд ойртон, ард түмэнтэйгээ нөхөрлөж, ажил хөдөлмөрт гавшгайлан, амьдралаас уран бүтээлийнхээ шинэ тэжээлийг авч байсан юм.
С.Алтангээ
2004-2010 оны хооронд Баруун Үзэмчин Хошууны Намын хороо болон Засгийн газар Гиннесийн тэмдэглэлийг бүтээсэн 2048 бөхийн тэмцээн, 800 монгол морины “Ажнай”, 1024 харваачдын сур харвалтын тэмцээнийг амжилттайгаар зохион байгуулаад “Дэлхийн Гиннесийн тэмдэглэлийн бүрэн бичиг”-т тэмдэглүүлж, Үзэмчин нутгийн “Эрийн гурван наадам”-ын соёлыг ертөнцийн чихэд дуурсгасан байна.
