solongonews
”Хоёрдугаар сарын номын үзэсгэлэн” боллоо
2024-02-26 17:35
”Хоёрдугаар сарын номын үзэсгэлэн” боллоо.

        Бангладеш улсад зохион байгуулагдаж буй "Хоёрдугаар сарын номын үзэсгэлэн"-гийн Хятадын номын дэлгүүрийн улаан дэнлүүтэй лангуу онцгой анхаарал татаж байлаа. Дэнлүүний баярыг тохиолдуулан саяхан энд зохион байгуулагдсан соёлын үзүүлбэр нь нутгийн олон зуун уншигчдын анхаарлыг татлаа.

        Үзэсгэлэнгийн газар дээр баярын дэнлүү хийх, уран бичлэг бичих, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх, цай амтлах зэрэг Хятадын шинэ жилийн уур амьсгалаар дүүрэн соёлын үйл ажиллагаа сэтгэл хөдөж байв.

        Хятадаас Бангладеш улсад суугаа Элчин сайд Яо Вэн тус арга хэмжээнд оролцохдоо "Энэхүү амьд дүр зураг нь Бангладешийн ард түмэн Хятадын соёлыг хайрлаж буйн жишээ бөгөөд Хятад улс Хятадын номын өрөө, соёлын үзэсгэлэн гаргах болсон шалтгаан юм. Эндээс олон хүн Хятадын соёлыг ойлгож мэдэрнэ гэдэгт найдаж байна" гэжээ.

        Дакагийн их сургуулийн Күнзийн хүрээлэнгийн Хятад улсын талын захирал Ян Хүй хэлэхдээ "Хятадын номын өрөө Хятадын соёл, түүх, гүн ухаан, эдийн засаг, улс төр зэрэг олон тооны хятад, англи номуудыг дэлгэн үзүүлж, олон төрлийн Хятадын уламжлалт соёлын үйл ажиллагаа зохион байгуулсан. Бангладеш дахь хамгийн том номын үзэсгэлэнгийн платформ нь орон нутгийн олон хүнд Хятадын талаар суралцах боломжийг олгодог байна" гэв.

        "Хоёрдугаар сарын номын үзэсгэлэн"-г 1980-аад оноос хойш жил бүр Бангладешийн академи зохион байгуулж ирсэн билээ.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл