ДЭМБ-ын ерөнхий захирал дөрвөн талт санал дэвшүүлэв
2020-09-01 21:03
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом 08 дугаар сарын 31-ний өдөр цар тахлын нөхцөлд улс орнууд нийгэм, эдийн засгаа сэргээх тухай дөрвөн талт санал дэвшүүллээ.
Тэрээр:
- Улс орнууд цар тахлыг тогтоон барьж чадвал эдийн засаг, нийгмийн амьдралаа нээлттэй байлгах боломж бүрддэг. Тогтоон барьж чадахаасаа өмнө нээлттэй болговол гай гамшиг болно гэж хэллээ. Тэрээр үүнтэй холбогдуулан дөрвөн талт санал дэвшүүлэв. Тухайлбал:
Нэг. Вирусийн халдварын эсрдэл нэмэгдүүлэх үйл ажиллагааг хязгаарлах ёстой. Хоёр. Эмзэг бүлгийг хамгаалах ёстой.
Гурав. Цар тахлын нөхцөлд хувь хүн чухал үүрэг гүйцэтгэж, өөрийгөө болон бусдыг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой.
Дөрөв. Улс орнуудын засгийн газар зориулалттай үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх ёстой гэж мэдэгдлээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
