Хоёр дахь удаагийн Хятадын ур чадварын тэмцээн 09-р сарын 16-ны өдөр Тяньжин хотод эхэллээ. “Ур чадвар нь авьяас болдог, ур чадвар эх орондоо үйлчилнэ” уриатай энэхүү тэмцээн дөрвөн өдөр үргэлжилсэн мөртөө бүх Хятадын хэмжээнд 36 төлөөлөгчийн багийн 4045 тамирчин оролцсон бөгөөд 109 төрөлд медалийн төлөө өрсөлдөж, Эхний уралдааны 86 төслийн тоогоос 26.7 хувиар өссөн байна.
Үндэсний ур чадварын уралдаан бол Хятадын хамгийн өндөр стандарттай, хамгийн олон төсөл хөтөлбөртэй, хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн өндөр түвшний, хамгийн өргөн нөлөө бүхий үндэсний хэмжээний мэргэжлийн ур чадварын уралдаан юм. Уралдаан нь сургалтыг сурталчлах уралдаан, бүтээн байгуулалтыг дэмжих уралдааныг ашиглаж, чадварлаг авьяастныг сургах, ашиглах, үнэлэх, урамшуулах механизмыг тасралтгүй сайжруулах зорилготой юм.
Мэдээллийн дагуу энэхүү уралдааны бүх төсөл эхэлсэн мөртөө үйлдвэрлэл, мэдээллийн технологи, тээвэр, барилга, үйлчилгээний салбар, уул уурхайн салбар зэрэг үндэсний эдийн засгийн салбарын 15 ангилалыг хамарсан юм.
Энэхүү уралдаан нь анхны тэмцээнтэй харьцуулахад 20 шинэ мэргэжил, дижитал технологийн ур чадварын уралдааныг нэмсэн нь шинэ мэргэжлээр мэргэшсэн ажилтадын нийгмийн шинж чанарыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж ойлгож байна. Үүний зэрэгцээ ухаалаг үйлдвэрлэлийн инженерийн технологи, хиймэл оюун ухааны инженерийн технологи зэрэг мэргэжлийн болон техникийн уралдааны таван төсөл нэмэгдсэн нь техникийн ур чадварыг цогцоор нь хөгжүүлэх хандлагатай илүү нийцэж байна.
Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх газрын орлогч дарга Ван Шяожюнь хэлэхдээ, энэхүү уралдаанаар дамжуулан "Алдарт хөдөлмөр, үнэ цэнэтэй ур чадвар, агуу бүтээл"-ийн цаг үеийн чиг хандлагыг улам ахиулах болно гэдэгт найдаж байна гэж хэллээ.
