
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх зорилгоор “Би Өвөр Монгол оронтой хувь барилдлагатай” шагналт бүтээл шалгаруулах арга хэмжээг нээх зарлал
Өнөөдөр бид ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа угтаж байна. Далан жилийн хугацаанд үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол оронд хүмүүсийн сэтгэлийг догдлуулан, урам зориг өгч чадсан олон гайхамшигт үлгэр үүссэн байдаг. Уншигч та Өвөр Монголд төрж өссөн хүн, эсвэл Өвөр Монгол оронд оршин сууж байгаа гадаад хүн ч байж болно. Танд тохиолдсон үйл явдлын тухай тэмдэглэн үлдээж бидэнтэй хуваалцахыг найдаж байна.
“Өвөр Монголын сайн үлгэр” сайт нь ӨМӨЗО-ны “Сайн үлгэрийн сан хөмрөг” болсны хувьд олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтэлсэн бичвэрүүдийг нийтэлж, түүхэн явц, халуун дулаан ахуй амьдрал, хамтран нэгдэж, эх улсын умардын үзэсгэлэнт сайхан үзэмжийн орны бүтээн байгуулан, агуу их Хятадын мөрөөдлийг тэмдэглэх чухал цонх болж байгаа юм. Одоо бид та бүхнийгээ “Би Өвөр Монгол оронтой хувь барилдлагатай” гэсэн сэдвийн хүрээнд Өвөр Монголын өөрчлөлт хөгжлийн тухай нийтлэл, эсвэл бичлэгээр илтгэн ирүүлэхийг хүсэж, хамтдаа ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэхийг урьж байна.
Нэг.Бүтээл хүлээж авах хугацаа
Одооноос эхлэн 2017 оны 8 дугаар сарын эцэс хүртэл
Хоёр. Бүтээлд тавигдах шаардлага
(1). Бичлэгийн төрөл зүйлийн шаардлага
“Би Өвөр Монгол оронтой хувь барилдлагатай” гэсэн сэдвийн хүрээнд бүтээлийн гарчгаа бичигч өөрөө сонгоно. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх дашрамд, өөрийн биеэр үзэж сонссон баримтаар ӨМӨЗО-ны 70 жилийн хугацаанд үүссэн их өөрчлөлтийг тэмдэглэнэ. Сэдэв сонголтын хувьд үндэсний орны өөртөө засах бодлогын дагуу үйлдвэрлэл, амьдрал зэрэг тал дээр чухал том өөрчлөлт гарсан тухай. Мөн Өвөр Монголын олон үндэстэн, ястан эв найрамдалтайгаар оршин амьдарч, хамтдаа хөгжиж байгаа сэтгэл хөдөлгөм үйл явдал; Өвөр Монголоос эрдмийн шим хүртэж мөрөөдлөө биелүүлсэн тухай; Өвөр Монгол оронд ажиллаж, амьдарч байсан мартагдашгүй дурсамж; харь нутаг, харь улсын хүмүүсийн нүдэн дэх Өвөр Монгол орон болон Гадаадад оршин сууж байгаа Өвөр Монголчуудын ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баярт зориулсан ерөөл зэрэг багтана.
Бүтээлийн агуулга нь жижиг үзэгдлээр том санааг харуулсан, үнэ цэнэтэй, үзэл баримтлалтай, сайн сайхныг өгүүлсэн байх. Өвөр Монголын 70 жилийн их хөгжлийг харуулсан байх. Өвөр Монголын иргэдийн жаргалтай амьдрал, үндэсний эв нэгдлийг олон аргаар илэрхийлсэн байх хэрэгтэй.
(2). Нийтлэл
1. “Би Өвөр Монгол оронтой хувь барилдлагатай” сэдвээр ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн хугацаан дахь хүн, үйл явдал, дурсамж зэргийг нийтэлж болно. Нийтлэлийг ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт нийтлээгүй байх.
2. Уран бүтээлээ хэрхэн бичсэн үйл явцыг бичиж илрүүлэх
3. Нийтлэлийн үгийн тоо 800-аас 3000 үгийн хооронд байх
4. Нийтлэлээ И-мэйл хаягаараа шууд захидал хэлбэрээр бичиж ирүүлнэ. /файл хавсаргахгүй/
(3): Бичлэг зураг
Бүтээлд тавигдах шаардлага:
Зураг: 600px-800px, JPG, тодорхой, ширхэг тоо хязгааргүй, хэлэх гэсэн санаагаа илэрхийлж чадсан байх.
Бичлэг: 10 минутаас хэтрэхгүй. Хэмжээ100MB, MP4 хэлбэрээр. Үг яриа нь тодорхой, шуугиангүй, эхлэл төгсгөлтэй, зохиосон хүний нэрийг бичсэн байх хэрэгтэй.
2. Хуучин зураг, бичлэгийн материалыг арын үйл явдалтай нь хамт тодорхойлж бичих хэрэгтэй.
(4). H5 хуудас төсөвлөлт болон хөдөлгөөнт зураг
1. H5 хуудас төсөвлөлт:
Хуудасны тоо 10-20 байх, бүтээлийнхээ холбоосыг И-мэйл хаягаараа шууд захидал хэлбэрээр бичиж ирүүлнэ. Явуулсан H5 хуудас төлөвлөлт харагдахгүй, хуудасны тоо хэт их бол шаардлага хангаагүйд үзэж уралдаанд оролцуулахгүй.
Хөдөлгөөнт зураг:
5 минутаас хэтрэхгүй, эхлэл төгсгөлтэй, зохиосон хүний нэрийг бичсэн байх. Хэмжээ нь 720X576 байх, MP4 хэлбэрээр явуулах хэрэгтэй.
Онцгой тодорхойлолт:
- Зайлшгүй хувийн бүтээл байх хэрэгтэй бөгөөд үнэн бодит агуулгатай байх. Хэрэв бусдын бүтээлийг хулгайлсан, өөрчилсөн байвал хариуцлагыг өөрөө хүлээх.
Гурав. Шагнал
1. “Өвөр Монголын сайн үлгэр” сайтад нийтэлж, шилдэг бүтээлийг онцлон олон нийтэд танилцуулна.
2. Шилдэг бүтээлийг Өвөр Монголын мэдээллийн сайтад нийтлэх болно. Мөн Хятад Улсын монгол хэлний мэдээллийн сайт, Солонго сайт, Солонго сэтгүүл, Өвөр Монголын англи хэлний сайт болон томоохон цахим мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэн түгээнэ.
3. Энэхүү арга хэмжээ дууссаны дараагаар бид хандалтын тоо, олон нийт цааш түгээсэн тоо, орчуулсан зэрэг тоо хэмжээг харгалзаж, 20 шилдэг нийтлэл, 20 шилдэг зураг, 20 шилдэг бичлэг болон 10 H5 хуудас төлөвлөлтийг шалгаруулан гаргаж, 10 дугаар сард “Өвөр Монголын сайн үлгэр сайт”-д нийтлэх болно.
Нийтлэл нь сонгогдож нийтлэгдвэл томоохон шагнал урамшуулалтай.
Хүлээж авах хаяг:
nmghgs@163.com хаягаар явуулж, “Нийтлэл шалгаруулах арга хэмжээ” гэж тодорхойлсон байх. Мөн өөрийн овог нэр, харилцах утас, хаяг, И-мэйл хаягаа тодорхойлж бичих хэрэгтэй.
Лавлах утас: 0471-6659721
Харилцах хүн: Лиү Юйхань
Та бүхнийг уралдаандаа идэвхтэй оролцохыг урьж байна.

Өвөр Монголын Интернэт мэдээллийн төв
2017 оны 3 дугаар сар
