solongonews
Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол дэлхий дахины анхаарлыг татна(4)
2017-10-20 18:37
Өвөр Монголын төлөөлөгчдийн баг сурвалжлагчдын асуултад хариулт өглөө.

Синьхуа агентлагийн сурвалжлагч: Өвөр Монголын үндэстний орны өөртөө засах байгууллыг хэрэгжүүлэн хөгжүүлж, хуулийн засаглалын Өвөр Монголын бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулах явцад үндэстнүүдийн ард түмэн үүний дундаас ямар ашиг тус хүртэж чадах вэ?

Төлөөлөгч Ли Жя: ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны 4 дүгээр бүгд хурал дээр хуулийн засаглалыг бүх талаар хэрэгжүүлэх тухай онцолсон. ӨМӨЗО-ы Намын төв хороо стратегийн бодлогын төлөвлөлтийг найдвартай, тууштай хийж, Өвөр Монголын хууль тогтоомжийн ажлын тал дээр сайн үр дүнд хүрч чадсан бөгөөд үндэстнүүдийн ард түмэн үүний дундаас бодит ашиг тус хүртэж чадсан юм. Энэ нь гол төлөв доорх 4 талыг агуулсан болно.

1. Шинжлэх ухаанчаар хууль зүй тогтоох ажлыг ахиулах тал дээр хууль тогтоомжийн үнэлгээ хийх, АТИХ-ын байнгын хорооны бүх гишүүдийн хуралд энгийн иргэд дэргэдээс сонсохыг зөвшөөрөх, хууль тогтоох явцад томоохон ашиг сонирхолд холбогдсон асуудлуудын тухай зохицуулан зөвлөх механизмыг бий болгох, иргэдийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцуулах арга замыг өргөтгөн тэлсэн байна.

2. Хуулийн хэрэгжилтийг бэхжүүлэх тал дээр Засгийн газрын үүргийг хуульчлах ажлыг хурдасган, “Эрхийг сааруулах, зах зээлд дэмжлэг үзүүлэх, үйлчилгээг шилдэг болгох” өөрчлөлтийг бүх талаар хэрэгжүүлсэн болно. ХКН-ын XVIII их хурлаас хойш ӨМӨЗО-ы хэмжээний захиргааны шалган батлах зүйлүүдийн 50 хувь орчмыг хассан бөгөөд доод шатанд шилжүүлсэн болно.

3. Шударга ёсны эрх ашгийг хамгаалан хэрэгжүүлэх тал дээр хууль зүйн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, шүүх үйл ажиллагаагаар гол болгосон заргын байгууллын өөрчлөлтийг бэхжүүлж, шийдвэрлэсэн заргын чанар чансааг насан туршид хариуцах болон хэрэг заргыг нэхэн мөрдөх дүрэм зэргийг батлан хэрэгжүүлж иргэдийн хуульд холбогдсон зүйл бүрээс шударга ёсыг мэдрэх боломжийг олгосон байна.

4. Иргэд бүгд хуулийг сахих ажлын тал дээр иргэдэд хуулийн мэдлэгийг түгээх болон хууль сахих явдлыг үндсэн ажил болгон хийнэ. “Зургаадугаар 5 жил”-ийн хууль түгээх төслийг хэрэгжүүлж, “Долдугаар 5 жил”-ийн төслийг бүх талаар эхлүүлэн хэрэгжүүлж, “Хэн хуулийг хэрэгжүүлж байвал тэрээр хуулийн мэдлэгийг түгээх” хариуцлагын дүрмийг бий болгож, хууль дүрмийг сурталчлан ухуулах нэг сарын үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Үүнээс гадна 98 хууль эрх зүйн талбар, 1080 хууль зүйн номын өрөө зэргийг зохицуулсан байна.

ХКН-ын XIX их хурлаас хуулийн засаглалын тухай цаашид илүү хөгжүүлэн зохицуулсан байна. Бид заавал энэ тухай нарийн судлан суралцаж, найдвартай болгож, хуулийн засаглалын Өвөр Монголыг бүтээн байгуулах ажлыг ахиулах хэрэгтэй.  

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл