solongonews
Аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авахад бэлэн байна
2018-04-17 14:41
Аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авахад бэлэн байна.

АНУ-ын ХЯ Хятадын холбооны хэрэгслийн Жүншин компанид  экспортын хориг тавихаа зарласантай холбогдуулан Хятадын ХЯ-ны хэвлэлийн  төлөөлөгч 04-р сарын 17-нд мэдэгдэл гаргаж, аж ахуйн нэгжийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авахад бэлэн байгаа хэмээн  мэдэгджээ.

04-р сарын 16-нд Америкийн ХЯ мэдэгдэл гаргаж, АНУ-ын засгийн  газар: Холбооны хэрэгслийн Жүншин компани Америкийн аж ахуйн нэгжийн мэдрэмтгий  бүтээгдэхүүнийг худалдан авахыг хориглоно. Холбооны хэрэгслийн Жүншин компани  Америкийн албаны хүнд хуурамч мэдээлэл өгч байсан хэмээн  тэмдэглэжээ.

Хятадын ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч: Хятад улс өөрийн орны  аж ахуйн нэгжүүдийг гадаадад хөгжлийн хүрээгээ тэлэхдээ тухайн орны хууль  дүрмийг мөрдөж, хууль ёсны хүрээнд ажиллахыг шаарддаг. Холбооны хэрэгслийн  Жүншин компани Америкийн хэдэн зуун аж ахуйн нэгжтэй худалдаа, хөрөнгө  оруулалтын хамтын ажиллагаа өрнүүлж, Америкт хэдэн арван мянган ажлын байр  гаргаж өгсөн юм. Америкийн тал хууль дүрмийн дагуу эдгээр ажлуудаа эв зүйтэй  шийдвэрлэн, аж ахуйн нэгжүүдэд хууль, бодлогын шударга, тогтвортой орчин  бүрдүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл