Синьхуа агентлагийн цахилгаан мэдээ: XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны Дарга нарын 53 дугаар удаагийн хуралдаан энэ сарын 11-ний өдрийн үдээс хойш Бээжинд болж, байнгын хорооны дарга Ли Жаньшү хуралдааныг даргалав. Хуралдаанаар, XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны XVIII хурлыг 05-р сарын 18-нд Бээжинд хуралдуулах шийдвэрийг гаргажээ.
XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны XVIII хурлын нэгэн чухал үүрэг нь тун удахгүй болох XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганы бэлтгэлийг хийнэ. Байнгын хорооны дарга нарын хуралдааны саналаар, Байнгын хорооны XVIII хуралдаанаар XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганаар хянан хэлэлцэх БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлангийн эх нооргийг хянан зөвшилцөж, байнгын хорооны дарга нарын хуралдаанаар XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганд хэлэлцэх асуудлын хөтөлбөрийн эх нооргийн санал, XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганы Тэргүүлэгчдийн баг болон нарийн бичгийн дарга нарын нэрсийн эх нооргийн санал, XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганаар дагалдан оролцох хүмүүсийн нэрсийн эх нооргийн саналын тухай хянан хэлэлцэж, холбогдох томилгоо, халах асуудлыг зөвшилцөнө.
Мөн Хуралдаанаар, БХАТИХ-ын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Ян Жэнь-үгээс XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны XVIII хурлын хөтөлбөрийн эх ноорог, цагийн хуваарь болон XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганы хөтөлбөрийн эх ноорог, цагийн хуваарь, Тэргүүлэгчдийн баг болон нарийн бичгийн дарга нарын нэрсийн эх ноорог, дагалдан оролцох хүмүүсийн нэрсийн эх ноорог зэргийн талаар тайлан хийжээ. БХАТИХ-ын Байнгын хорооны холбогдох нарийн бичгийн даргын орлогч, Тамгын газрын судалгааны албаны хариуцлагатай хүмүүс БХАТИХ-ын Байнгын хорооны XVIII хурлын холбогдох хөтөлбөрийн тухай тайлагнав.
БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ван Чэнь, Цао Жяньмин, Жан Чүньшянь, Чэнь Юе-юе, Жи Биншуань, Аркен Имирбаки, Вань Эшян, Чэнь Жү, Ван Дүнмин, Бадамцэрэн, Дин Жүнли, Хао Минжинь, Цай Дафэн, Ү Вэйхуа нар хуралд оролцов.
