solongonews
Хуучны эд бүтээгч
2019-05-23 17:11
Хуучны эд бүтээгч

Өдгөө 70 насыг зооглож буй Чэнь Хэшэн Хятадын Наньжин хотын уугуул. Хурууны үзүүрийн хэмжээтэй хуучны эд бүтээгч гэвэл хотынхон андахгүй. Тэрээр Наньжин хотод өсөн, өндийж хүн болсон тул хот нь түүний зүрх сэтгэлд гүн гүнзгий байр суурь эзэлдэг. Тэтгэвэрт гарсныхаа дараа Чэнь Хэшэн өөрийн хоббигоо хөгжүүлэн мужаан болж, модоор тариалангийн багаж, өдөр тутам хэрэглэгддэг хуучны эд зүйлсийн багасгасан хувилбарыг хийж эхэлжээ. Тэрээр эдгээр зүйлсээр дамжуулан өнгөрсөн амьдралынхаа дурсамжийг хадгалан үлдээхийг хүссэн гэнэ. 
Ямар ч багш, ямар ч зураггүйгээр Чэнь Хэшэн зөвхөн өөрийнхөө мэдрэмж, авьяасаар 10 жилийн хугацаанд нийт 170 гаруй хуучны эд зүйлсийн бичил загварыг урласан байна. Иймээс тэрээр “Наньжин хотын гар урлалын мастер” цолыг саяхан хүртжээ.  

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл