solongonews
Захиалгын машины үйлчилгээг төгөлдөржүүлж байна
2016-08-02 21:58
Захиалгын машины үйлчилгээг төгөлдөржүүлж байна

Түрээсний машины өөрчлөлтийн төслийг хэрэгжүүлэхийн тулд Хятадын зам тээврийн яам 8-р сарын 1-нд "Интернетээр захиалах түрээсний машины үйлчилгээг төгөлдөржүүлэх санал" гаргаж, интернет захиалгын машины үйлчилгээ, аюулгүйн хяналтын талаар тодорхой тогтоол гаргав. Энэхүү саналаар нийгэм нийтэд хандан нэг сарын хугацаатай санал хураалт хийнэ.

Захиалгын машины жолооч "захиалгын машины зам тээврийн үнэмлэх", "захиалгын машины жолоочийн үнэмлэх"-ийг биедээ авч явах хэрэгтэй. Машин нь тухайн орон нутгийн нийгмийг аюулаас хамгаалах байгууллагаас олгосон машины дугаар болон зам тээврийн үнэмлэх түүнчлэн орон нутгийн түрээсний машины удирдах байгууллагаас олгосон ажил эрхлэлтийн үнэмлэхтэй байх хэрэгтэй" гэж саналд анх удаагаа тодорхой оруулж өгсөн байна.

Ажил эрхлэлтийн талаар саналд дурдахдаа, "интернетийн үйлчилгээ нь 24 цагаар ажиллаж захилга авах болно. Жолооч машины зогсоолд захиалга хүлээн авах бөгөөд гудамж замыг тойрон зорчигчдод үйлчлэх буюу онгоцны буудал, галт тэрэгний өртөө зэрэг тусгай дугаарлах газарт зорчигч тээвэрлэж болохгүй" гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://finance.china.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл