solongonews
Хятадын өмнөд бүс нутагт үер буулаа
2016-05-10 18:46
Хятадын өмнөд бүс нутагт их хэмжээний бороо орсны улмаас гамшгийн байдалтай байна.

Хятадын өмнөд бүс нутагт их хэмжээний ширүүн бороо орж, зарим газрын усны түвшин нэмэгджээ.

Хятадын Үер, ган гамшгаас хамгаалах ерөнхий удирдах газар гамшгийн эсрэг туслалцаа үзүүлэхээр 8 ажлын баг томилжээ.

Уг ажлын баг Жэ Жян, фү Жянь, Жян Ши, Хү Нань, Гуан Дүн, Гуан Ши, Си Чуань, Гүй Жөү зэрэг 8 муж, ӨЗО, шууд харьяа хотод хүрч гамшгаас аврах ажилд тусалсан байна.

Ширүүн борооны улмаас Фү Жянь мужийн Минь Жян гол, Гуань Ши мужийн Гүй Жян гол, Ху Нань мужийн Шян Жян голын зарим урсгалын хэсгийн усны түвшин давж, үерийн хэмжээнд хүрчээ.

9-ний өдрийн 9 цагийн байдлаар Жэ Жян, Фү Жянь, Жян Ши, Хү Нань, Хү Бэй, Гуан Ши, Си Чуань, Чүн Чин, Гүй Жөү зэрэг 9 муж, ӨЗО, шууд харьяа хотын 48 хот, 150 шяний 2.715 сая иргэд гамшигт өртөж, 41 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, ойролцоогоор 2700 байр байшин нурж, 152.6 мянган га газрын тариан талбай үерт сүйдэж, аж ахуйн шууд хохирол 2.35 тэрбум юаньд хүрсэн байна.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл