Хятадын түргэн хүргэлт 3 жил дараалан дэлхийд нэгдүгээр байранд жагсаж байна
2017-10-10 21:34
2012-2016 он хүртэл Хятадын интернэт дэлгүүрийн жижиглэн худалдааны борлуулалт 1.3 их наяд юань байсан бол 5.2 их наяд юань болон нэмэгдэж, дэлхийн хамгийн том интернэт дэлгүүрийн улс болсон байна.

Интернэт дэлгүүрийн эрчимтэй хөгжлийг даган Хятадын шуудан, түргэн хүргэлтийн ирээдүйн чиг хандлага боломжийн өндөрт байна. 10 дугаар сарын 9-ний өдөр буюу дэлхийн шуудангийн өдөр Хятад улсын Шуудангийн товчооны дарга Ма Жюньшэн хэлэхдээ, ХХН-ын 18-р хурлаас хойших Хятадын шуудангийн салбарын нийт бизнесийн тоо, бизнесийн орлогын хэмжээ тус тус 3.6 дахин ба 2.7 дахин нэмэгдэж, түргэн хүргэлтийн хэмжээ 3 жил дараалан дэлхийд нэгдүгээр байранд жагссан байна. Мөн дэлхийн хэмжээнд буухиа шуудангийн салбарын өсөлтөд хувь нэмэр оруулсан хэмжээ 40 хувийг давсан байна гэжээ.


Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
