solongonews
”Шанхайн мэдэгдэл” нийтлэгдсэний 50 жилийн ойг тэмдэглэх хурал болов
2022-03-01 09:15
”Шанхайн мэдэгдэл” нийтлэгдсэний 50 жилийн ойг тэмдэглэх хурал Шанхайд болов.

"Шанхайн мэдэгдэл" нийтлэгдсэний 50 жилийн ойг тэмдэглэх хурал 02-р сарын 28-ны өдөр Шанхай хотноо болов. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Чян хурлын нээлтийн ёслолд оролцож, үг хэлсэн бол Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И бага хуралд видео хэлбэрээр илтгэл тавив.
Ли Чян хэлэхдээ "Өнгөрсөн жилээс хойш дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч Байден нар утсаар болон видео уулзалтаар Хятад, Америкийн харилцааг хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Америкийн харилцааны хөгжлийн чиг хандлагыг цаашид онцолсон байна. Шанхай бол Хятад, Америкийн харилцааны хөгжлийн оролцогч, гэрч, хоёр орны олон салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал гүүр холбоос юм. Хятад, Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах нь хоёр талын хамгийн зөв сонголт, хоёр ард түмний хамтын хүсэл эрмэлзэл гэдгийг Шанхай хотын олон тод түүх бүрэн харуулж байна. Ирээдүйд Шанхай хот төв засгийн газрын шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, Хятад, Америкийн харилцааны хөгжлийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж, харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтдаа хожих зарчмыг баримтлан, Америктай олон салбарт найрсаг солилцоо, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, илүү их амжилт гаргах болно" гэжээ.
Ван И хэлэхдээ "Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Америкийн харилцааг аль болох хурдан хэвийн байдалд оруулах дөрвөн санал дэвшүүлэв.Нэгдүгээрт, нэг Хятадын зарчмыг баримталж, Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлнэ. Хоёрдугаарт, харилцан хүндэтгэж, Хятад Америкийн харилцааны зөв чиг хандлагыг баримтална. Гуравдугаарт, бид хамтдаа ялалт байгуулахыг тууштай баримталж, Хятад Америкийн хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлэх талаар зүтгэн ажиллана. Дөрөвдүгээрт, бид томоохон улс орны үүрэг хариуцлагыг гүйцэтгэж, олон нийтийн бараа бүтээгдэхүүнийг дэлхий дахинд илүү ихээр хүргэх ёстой.
Түүхэн шинэ эхлэлийн цэг дээр зогсож, Хятад Америк "Шанхайн мэдэгдэл"-ээс улам их мэргэн ухаан, туршлагыг  суралцаж,хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг удирдамж болгон авч, Хятад, АНУ шинэ нөхцөл байдалд эвлэрэх зөв ​​замыг олохыг хичээх хэрэгтэй" гэжээ.
Уг хурлыг Хятадын Ардын Гадаадтай Найрсгаар Харилцах Нийгэмлэг, Хятадын Гадаад Харилцааны Нийгэмлэг, Шанхай Хотын Ардын Засгийн Газар, Хятад, Америкийн Ард түмний найрамдлын нийгэмлэг хамтран онлайн болон оффлайн хэлбэрээр зохион байгуулжээ.

Зохиогч: Ү Ю,ШЮ ШАОЧИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл