solongonews
Бороотой болзоо
2014-10-21 16:09
Бодол төрүүлсэн бороотой өдөр
Болзоонд хэрвээ уригдвал

        Харин чи шүхэргүй ирээрэй

        Халхлах баггүй, элдэв чимэггүй

        Харцандаа гуниггүй, цаанаа нууцгүй

        Хайраас өөр бэлэггүй ирээрэй

        Нүүрэндээ би энгэсэг будаггүй

        Нөмөрлөх цувгүй, усны гуталгүй

        Болор дуслаар сормуусаа чимсэн

        Бурхны гүнж л чам руу очно

        Тэнгэр уйлуулж жигүүртэн буцахад

        Тийм ээ,  бодол үгүй, хүсэл үгүй

        Тогтоол усанд толь шиг  харагдах

        Тогоруун цувааг үдэхээр хөл нүцгэн

        Тоосгүй, гуниггүй, тунгалагхан болзоонд

        Тод нэвт чамайг танихаар  очно

        Харин чи шүхэргүй ирээрэй

        Халхлах баггүй, цаанаа нууцгүй шүү

                                                                     Э.Үржинханд

                                                 “Зөндөө хайртай” яруу найргийн цомгоос

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл