solongonews
Цэцэнцогтын бэлчээрийн малын зах хөл хөдөлгөөн ихтэй байна
2016-09-23 17:21
Цэцэнцогтын бэлчээрийн малын зах үр ашгаа өгч байна.

        Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Баян-Овоот багийн малчин Цэцэнцогтын бэлчээрийн малын арилжааны зах энэ оны 8 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтад орж, 10 хоног тутамд 4 удаа үйл ажиллагаа явуулж арилжаа нь маш сайн байв.

        Сүүлийн жилүүдэд Өвөр Монголд малын үнэ буурч, малчид малаа зарахад хүндрэлтэй байгаа нөхцөл байдалд чиглэн малчин Цэцэнцогт 45 мянган юань заран “Цогт бэлчээрийн малын арилжааны зах”-ыг ажиллуулах болжээ. Энэ зах нь малын наймаачдыг цуглуулан дуудлага худалдааны хэлбэрээр бэлчээрийн малыг зарах үйл ажиллагаагаа явуулдаг зах юм. Эхний ээлжид Цэцэнцогт үнэ төлбөргүйгээр туршин ажиллуулсан бол энэ арга нь амжилтад хүрч хол ойроос зорин ирсэн арваад наймаачин худалдаанд ирсэн 40 гаруй малчны 100 гаруй малд үнэлгээ өгч, арваад бод мал зарагдсан байна.

        Малчин Цэцэнцогтын “Цогт бэлчээрийн малын арилжааны зах” малчдад ашиг хүртээж, тэдний таашаалд хүрлээ. Цэцэнцогт сар бүр 9 өдөр энэхүү үйл ажиллагаагаа явуулж, мал амжилттай зарагдвал наймаачин болон малчин 30, 30 юанийн хураамж авдаг байна.

Ийнхүү анхны алхмаа амжилттай алхсан түүний арилжааны зах нь одоог болоход нийт 70 гаруй бод мал заржээ. 

Найруулагч: Uri
Эх сурвалж : solongo sait
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл