Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 01 дүгээр сарын 10-нд Камбожийн Пномпеньд эхлэх Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны удирдагчдын II хуралд оролцож, Камбожид албан ёсны айлчлал хийх гэж байна. 01 дүгээр сарын 4-нд ГХЯ Хятадын болон гадаадын хэвлэл мэдээллийнхэнд мэдээ нийтлэх хурал хийсэн юм. ГХЯ-ны дэд сайд Күн Шюань-Ю хэлэхдээ: Энэ удаагийн хурал бол Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааг анх эхлүүлснээс хойш улам боловсронгуй болох тийш хандаж буй шилжилтийн үеийн чухал хурал юм. Талууд дараагийн шатны хамтын ажиллагааны талаар санал санаачилга дэвшүүлж, хамтын ажиллагааны механизмын ирээдүйн хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэх болно гэжээ.
Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны механизм бол тус мөрний урсгал дагуу байрладаг 6 орон хамт зөвшилцөн, хамт байгуулж, хамтдаа хуваалцах шинэ хэлбэрийн дэд бүсийн хамтын ажиллагааны механизм юм. 2016 оны 03 дугаар сард удирдагчдын анхны хурлаа хийснээс хойш, хоёр жил хүрэхгүй хугацаанд улс төрийн аюулгүй байдал, эдийн засаг, тогтвортой хөгжил, хүмүүнлэг гэсэн гурван салбараар тулгуур болгосон дэд бүтцээр харилцан холбох, аж үйлдвэр, хил дамнасан эдийн засаг, усны эх сурвалж, хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах 5 салбарт "3+5-ын хамтын ажиллагааны бүдүүвч” гаргаж, өндөр үр ашигтай, бүтээлч төслөөр гол болгосон, ардын амьдралтай холбоотой зүйлийг тэргүүлэх чиглэл болгосон хамтын ажиллагааны загвар гаргасан бөгөөд 45 төслийн эхний амжилт бүтээл тасралтгүй бодит ахиц гаргаж байна.
4-нд ГХЯ-ын орлогч сайд Күн Шюань-Ю танилцуулахдаа: Удалгүй болох гэж буй Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны удирдагчдын II хурал "Бидний энх тайван, тогтвортой хөгжлийн мөрөн” уриан дор болж, талууд энэ хамтын ажиллагааны ахицыг эргэн дүгнэж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг төлөвлөн Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааг эхний үе шатнаас боловсронгуй болох тийш шилжихийг ахиулна гэжээ.
Бид Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны амжилтыг дүгнэж, дараачийн шатны үндсэн бодлогоо танилцуулж, усны эх сурвалж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, бэлтгэл сургалт, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааны санаачлага, бодит арга хэмжээг зарлан, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, тус мөрний урсгал дагуу нутгийн ард иргэдэд үр ашиг хүртээж, уг механизмын ирээдүйн хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэх болно гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, энэ удаагийн хурал Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны удирдагчдын II хурлын Панампений тунхаг зэрэг хамтын ажиллагааны хоёр баримт бичиг нийтэлж, Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны хоёр дахь шатны төслийн жагсаалт, тэргүүлэх 6 салбарын тухай нэгдсэн ажлын хэсгийн тайлан нийтлэх юм. Күн Шюань-Ю хэлэхдээ: Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагаа нээлттэй, уужуу багтаамжтай үзэл баримтлалаар, бүс нутгийн бусад механизмтай харилцан нөхөж, харилцан ахиулж, бүс нутгийн хамтын хөгжил дэвшлийг хамтдаа ахиулахад бэлэн байна гэжээ.Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагаа, АСЕАН-ы хамтын цогцын бүтээн байгуулалтын гурван том тулгуур яв цав нийцэж, Хятад АСЕАН-ны хамтын ажиллагааны бүхэл цогцын чухал тал болж байна. Удирдагчдын энэ хурал тус механизмын цаашдын бүх талын хөгжлийг ахиулж, АСЕАН-ны хамтын цогцын бүтээн байгуулалт, Хятад АСЕАН-ны хамтын ажиллагаа, бүс нутгийн интегралчлалыг улам сайн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Ля Кэчян Камбожид хийх албан ёсны айлчлалаараа хоёр талт уулзалт хийх юм. Энэ жил Хятад, Камбожийн дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. 60 жилийн турш хоёр орны улсын төрийн харилцан итгэлцэл тасралгүй гүнзгийрч, харилцан ашигтай, хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжин, нийгэм соёлын салбар дахь харилцаа холбоо хөгжин, олон талт хамтын ажиллагаа илүү нягт холбоотой болжээ. Күн Шуань-Ю: Хоёр улсын харилцаа иж бүрэн тогтвортой хөгжиж буй шинэ эрин үед Ли Кэчян ерөнхий сайдын энэ айлчлал Хятад, Камбожийн уламжлалт нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм гэжээ.
Күн Шуань-Ю: Айлчлалын үеэр Ли Кэчян Сихамони хаан, ерөнхий сайд Хун Сен нартай тус тус уулзаж, хоёр орны удирдагчид хоёр талт харилцаа, хамтын ашиг сонирхол бүхий олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцон, Хятад, Камбожийн харилцааны цаашдын хөгжлийн төсөл, төлөвлөгөөг ярилцах юм. Хоёр тал хөгжлийн стратегийн уялдуулан холбохоо түргэтгэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх, технологи, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар шинэ чухал нийтлэг ойлголтод хүрч, технологи, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах болно гэжээ.
