solongonews
Тосгоны цахим худалдаа гадаадад борлуулагдаж байна
2020-11-16 17:13
Шаньдүн мужийн Таобао тосгоны цахим худалдаа гадаадад их хэмжээгээр борлуулагдаж байна.

Сүнь Жыгүө Зул сарын баяраас өмнө Тайландын захиалгыг бэлтгэж, үйлчлүүлэгчиддээ илгээх ёстой тул сүүлийн өдрүүдэд тун завгүй ажиллаж байна. "Зул сарын баярын 30 мянган хувцасны захиалга авсан тулд бид илүү цагаар ажиллаж, бүх хүчээрээ аль болох хурдтай хийх хэрэгтэй” гэж ажлынхаа хажуугаар тэд ярилцаж байлаа.

2015 онд Сүнь Жыгүө Бразилаас төрөлх хот болох Шаньдун мужийн Хэзэ хотын Сүньжуан тосгонд буцаж ирээд Таобао цахим худалдааны АПП дээр хувцас үйлдвэрлэл ба борлуулалт эрхэлж эхэлжээ. Бүтээгдэхүүний чанар сайн байсан тул гаднын үйлчлүүлэгчид түүний хувцсыг их хэмжээгээр захиалах болсон байна. "Гадаад зах зээлийн эрэлт их байна. Хамгийн гол нь манай бүтээгдэхүүний чанар сайн байгаагаас шалтгаалсан" гэж Сүнь Жыгүө ярив.

Тэрбээр цахим худалдааны платформоор дамжуулан олон улс оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг. 2019 онд түүний оёдлын үйлдвэрийн мөнгөний гүйлгээ 5 сая юаньд хүрчээ. Бразил улсад 7 жилийн турш жижиг түүхий эдийн худалдаа эрхэлж байсан тул Сүнь Жыгүө ирээдүйд Бразилын зах зээлийг өргөжүүлэх хүсэлтэй хэвээр байна. Бразилын багт наадам, самба бүжгийн тоглолтууд нь хувцасны эрэлт харьцангуй их байдаг. "Энэ бол асар том зах зээл байх болно" гэлээ.

Хятадын Таобао цахим худалдааны тосгоны хувьд Сүньжуан тосгоны 760 өрхийн 560 гаруй нь онлайн дэлгүүр нээж, 1800 гаруй хүн онлайн худалдаа, офлайн үйлдвэрлэл боловсруулалтад оролцож байна. Сүнь Жыгүөгийн нэгэн адил Сүньянь нь цахим худалдааны олон боосын нэг юм.

1993 онд төрсөн Сүньянь их сургуулиа төгсөөд төрөлх нутагтаа эргэн ирж бизнес эрхлэх замыг сонгож Хан үндэстний хувцасны цахим худалдааны боос болжээ. Хан үндэстний хувцасны загварыг өөрөө бие даан гаргаж, өөрөө загвар өмсөгчөөр ажиллаж, заримдаа өөрөө оёдлын машиныг ашиглан оёсон байна. Тэрээр байшингийн хашаагаа үйлдвэрийн төв болгон өөрчилж, янз бүрийн өнгийн даавуу, дээжийг оёдлын том ширээн дээр байрлуулж, оёдлын машиныг нэг буланд байрлуулж, боодол түүхий эдийг хашааныхаа өөр хэсэгт овоолон тавьжээ. Шинэ загварын Хан үндэстний хувцсыг оёж үйлдвэрлэсний дараа Сүньянь түүнийг өмсөж, өөрөө зураг авахуулж, зургаа онлайн дэлгүүртээ цацаж сурталчилдаг байна.

"Анхны Хан үндэстний хувцас Францад зарагдсан" гэж Сүньянь эдгээрийг дурсах болгондоо догдолж байв.

Хожим нь Хан үндэстний хувцасны шинэ загварууд улам бүр гарч ирэхэд түүний үйлчлүүлэгчид аажмаар нэмэгдсээр байв. Түүний үзэхээр, Хан үндэстний хувцас улсын дотоодод болон гадаадад олон хэрэглэгчдийн таашаал хүлээж байна гэнэ. Түүний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл бол Тайваний нэгэн үйлчлүүлэгч түүнтэй олон удаа холбоо барьж, Хан үндэстний хувцасны бүтээгдэхүүнийг хөгжүүлэн боловсруулахад хамтран ажиллах тухай хэлэлцсэн явдал байв.

-Тэр миний бүтээгдэхүүнийг худалдаж авсан бөгөөд хийц загвар нь Хан үндэстний хувцас зардаг бусад дэлгүүрүүдээс өөр, онцлог байсан тул надтай хамтарч ажиллахыг хүссэн гэж Сүньянь ярилаа.

Энэ явдал түүний сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Дараагийн алхамдаа тэрээр Хан үндэстний хувцсыг орчин үеийн элементүүдтэй хослуулж хөгжүүлэн боловсруулахаар төлөвлөж байна.

Сүнь Жыгүө, Сүньянь зэрэг олон тооны цахим худалдааны мэргэжилтнүүдийн ачаар 2019 онд Сүнжуан тосгоны Таобао цахим худалдааны хувцасны худалдааны 200 сая юаниас давжээ.Мөн өндөр сайн чанартай бүтээгдэхүүнүүд гадаад, дотоодод борлуулалтаа үргэлжлүүлсээр байна.

Сүньжуан тосгон бол Шаньдүн мужийн баруун өмнөд хэсэгт байрлах олон тооны цахим худалдааны тосгодын төлөөллийн нэг юм. Өнөө үед Шаньдүн мужийн баруун өмнөд хэсэгт орших Хэзэ хот нь 307 Taobao цахим худалдааны тосгон, 180 мянган цахим худалдааны компани, 570 мянган ажилтан, 51 цахим худалдааны парктай. Мөн 480 мянга гаруй хүн аж үйлдвэрийн сүлжээнд түшиглэн ойролцоох ажлын байртай болжээ.

"Бяцхан гахайн пеппа" тавилга, анимэйшн цахим ертөнцийн оддын хувцас, авсны бүтээгдэхүүн, хиймэл үсэн бүтээгдэхүүн зэргээр Хятад улсын Шаньдүн мужийн баруун өмнөд бүс нутагт үйлдвэрлэсэн эдгээр сайн чанарын "Хятадад үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүнүүд нь цахим худалдааны платформуудаар дамжуулан дэлхий нийтэд тасралтгүй зарагдаж байна. Мөн гадаад хэрэглэгчдийн таашаалыг улам бүр хүлээсээр байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл