Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо 25-нд мэдээлснээр 02-р сарын 24-ний 24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 7 бүртгэгдэж, бүр гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн бол Шанхайд 3 Тяньжиньд 1, Шаньдүнд 1, Гуандүнд 1, Сичуаньд 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол 1 нэмэгдсэн байна.
Мөн өдөр эмнэлгээс эдгэрэн гарсан нь 96, эмнэлгийн ажиглалтаас гарсан нь 292 байна.
02-р сарын 24-ний 24 цагт 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 281 болж, түүнээс 1 өвчтөний биеийн байдал хүнд байна. Нийт 84 мянга 954 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 89 мянга 871 тохиолдол болж, сэжигтэй 4 тохиолдол байна. Нийт ойр хавьталтай 977 мянган 508 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 8098 байна.
