solongonews
Хэ Лифэн Сингапурын RGE-ийн дарга Чэнь Жянхэтай уулзлаа
2024-02-27 10:12
Хэ Лифэн Сингапурын RGE-ийн дарга Чэнь Жянхэтай уулзлаа.

        ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн Санхүү, эдийн засгийн хорооны дарга Хэ Лифэн 02-р сарын 26-ны өдөр Ардын Их Хурлын танхимд Сингапурын RGE-ийн дарга Чэнь Жянхэ болон түүнтэй хамт ирсэн хүмүүстэй уулзлаа. Хоёр тал Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, шинэчлэлийг гүнзгийрүүлж, нээлттэй болгох, Хятадын гадаад бизнес эрхлэгчдийн хөгжлийн талаар санал солилцов.

        Хэ Лифэн хэлэхдээ "Хятадын эдийн засаг хурдацтай нэмэгдэж, хөгжлийн шинэ загвар төлөвшиж байна. Энэ нь бодит байдал дээр гадаадад хөрөнгө оруулдаг аж ахуйн нэгжүүдэд Хятадад хөрөнгө оруулж, ажил үйлсээ гүнзгийрүүлэх боломж улам бүр нэмэгдэж байна. Бид цаашид Зах зээлд чиглэсэн, хууль эрх зүйд суурилсан, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн бизнесийн орчинг бий болгож, Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалтад илүү сайн үйлчилгээ үзүүлнэ. Мөн Хятадын зах зээл, хөгжлийн ирээдүйд баттай өөдрөг үзэлтэй байгаа бөгөөд цаашид ч Хятадад хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх болно" гэжээ.

 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл