solongonews
Гадаад дотоодын хятад хэлний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хайнаь дахь аялал эхэллээ
2018-11-21 10:40
Гадаад дотоодын хятад хэлний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хайнаь дахь аялал-2018 эхэллээ.

Хятад улсын 23 муж хот, ӨЗО-оос хүрэлцэн ирсэн гадаад ухуулгын байгууллага нэгжийн төлөөлөгчид болон гадаад дотоодын хятад хэлний хэвлэл мэдээллийн 70 гаруй хэрэгслийн төлөөлөгч Хятадын өмнөд далайн гайхамшигт хот болох Хайнань мужийн Хайкоү хотноо хуран цуглаж, 2018 оны 11-р сарын 20-ны үдээс өмнө аяллын нээлтийн ёслолоо хийлээ. Нээлтийг Хайнань мужийн Олон улсын соёлын солилцооны төвийн орлогч дарга Фүфү даргалсан байна. Тэрээр: - Хайнань муж нь чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулах ажил эхлээд хагас жил болж байгаа энэ үеэр хэвлэл мэдээллийнхэн анхаарал хандуулах нь чухал ач холбогдолтой юм гэжээ. 

Хайнань мужийн Шинэчлэлийг гүнзгийрүүлэх албаны орлогч дарга Жү Лянь Хайнань чөлөөт худалдааны бүсийн /гарам/ бүтээн байгуулалтын “Ерөнхий төсөл”-ийн 7 тал ба 2020 оны хөгжлийн зорилтыг танилцуулсны дээр Хайнань чөлөөт худалдааны бүсийн 11 чөлөөт худалдааны бүсээс ялгагдах 6 талаас онцлон танилцуулсан байна.

Энэ удаагийн арга хэмжээг Хайнань мужийн Ухуулах алба, Хайнань мужийн Соёлын солилцооны төв хариуцан зохион байгуулж байгаа аж.

2018 он гадаад дотоодын хятад хэлний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хайнань дахь аяллын үйл ажиллагаа нь Хайнань мужийн эдийн засгийн тусгай бүс байгуулагдсан 30 жилийн ойг тэмдэглэж, Хайнань чөлөөт худалдааны бүсийг /гарам/ байгуулах тухай санал солилцож, Хайкоү, Лин Шүй, Бао Тин, Саньяа зэрэг хот шяниар сурвалжлага хийж, соёлын солилцоог өрнүүлж, Хайнань мужийн өөрчлөлт шинэчлэлийн 40 жилийн эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийг харуулж, шинэ зууны Хайнанийг дэлхийд таниулах болно.

Зохиогч: Бэлтгэсэн: Улаанаа
Найруулагч: Ц.Урантунгалага
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл