solongonews
Хятад Европын харилцаа тогтвортой байх нь дэлхийн тогтвортой байдлыг хангах болно
2022-04-07 14:54
Хятад, Европын харилцаа тогтвортой байх нь дэлхийн тогтвортой байдлыг хангах болно.

      2022 оны 04-р сарын 01-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд Европын зөвлөлийн дарга Мишель, Европын Холбооны комиссын дарга Фон Дер Лейен нартай видео уулзалт хийжээ. Дэлхийн орчин нөхцөл үймээн самуун ээдрээ будлиантай холбогдуулан дарга Ши Жиньпин “Хятад улс Европын хамт Хятад, Европын харилцааг тогтуун байдлаар урт хугацаанд үргэлжлүүлэн хөгжүүлж, ээдрээ төвөгтэй дэлхий дахинд тогтвортой хөгжих нөхцөл боломжийг хангахад бэлэн байна” гэжээ.

      Хятад, Европын харилцааг тогтвортой, урт хугацаанд батлахад юуны урьд "бие даасан" байх ёстой. Хятад, Европ нь өргөн цар хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой байгаа бөгөөд хамтын ажиллагааны бат бөх үндэс суурьтай. Хятад, Европын харилцаа гуравдагч этгээдэд чиглээгүй, мөн түүнд захирагддаггүй. Хятад улс Хятад-Европын харилцааг стратегийн, урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс чухалчилсаар ирсэн. Хятадаас Европын талд хандуулсан төрийн бодлого тогтвортой бөгөөд тууштай хэвээр байгаа төдийгүй түр зуурын үйл явдлын улмаас өөрчлөгдөхгүй юм. Европын холбоо ч өөрийн ашиг сонирхол ба стратегийн тусгаар тогтнолоо баримталж, Хятадын талаар бие даасан ойлголттой байж, бие даасан Хятадын бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэвч Хятад, Европын холбооны харилцаа тогтвортой хөгжихийг дэмжихгүй зарим хүчин байгаа бөгөөд "Хятадын заналхийллийн онолыг" зохиож, хориг арга хэмжээ, сөргөлдөөнийг хүртэл өдөөж байна. Энэ талаар Хятад ба Европын холбоо илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

     Хятад-ЕХ-ны харилцааг тогтвортой бөгөөд урт хугацаанд байлгахад чиг хандлагыг илүү тодорхой болгох хэрэгтэй. Дарга Ши Жиньпин видео уулзалтын үеэр "Хятад, Европыг "хоёр том хүчин", "хоёр том зах зээл", "хоёр том соёл иргэншил"-ийн хэмээн гурван талын байр суурийг онцолсон бөгөөд түүнд шинэ утга санааг илэрхийлэв. Хятад, Европын холбоо нь дэлхийн энх тайвныг сахин хамгаалах хоёр том хүчин мөн. Үүнчлэн Хятад, Европын харилцааны тогтвортой байдлаар олон улсын нөхцөл байдлын тодорхой бус байдлыг аргацаах болно. Өнөөгийн байдлаар Европ дахин дайн дэгдэж, дэлхий дахин сөргөлдөх эрсдэлтэй тулгарч байна. Ноёрхогч үзэл бол энэхүү дайн дажин хямралыг бий болгосон чухал шалтгаан болж байна. Хятад, Европын холбоо нь НҮБ-аар гол цөм болгосон олон улсын тогтолцоог хамгаалан, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журам, НҮБ-ын дүрмийн зорилт, зарчимд суурилсан олон улсын харилцааг зохицуулах үндсэн дүрмийг сахин хамгаалахад манлайлан оролцох ёстой бөгөөд жинхэнэ олон талт үзлийг эрхэмлэн хэрэгжүүлэх хэрэгтэй.

  Хятад, Европын холбоо нь хамтын хөгжлийг дэмжих хоёр том зах зээл байх ёстой бөгөөд Хятад, Европын холбоо нээлттэй, хамтын ажиллагааны дагуу эдийн засгийн даяаршлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэрэгтэй байна. 2020 оны 06-р сард дарга Ши Жиньпин Мишель, Фон Дер Лэйен нартай хийсэн анхны видео уулзалтын үеэр хэлэхдээ "Хятад, Европ нь хоёр том эдийн засгийн цогц болсны хувьд дэлхийн эдийн засгийн хөгжилд "хос хөдөлгүүр"-ийн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэж онцолсон байна. Өнгөрсөн онд Хятад, Европын холбооны худалдааны хэмжээ анх удаа 800 тэрбум ам.долларыг давж, Хятад-Европын ачааны галт тэрэг 15 мянга гаруй галт тэрэг зорчсон нь өнгөрсөн оны мөн үеэс 29 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь Хятад, Европын холбооны эдийн засаг худалдааны харилцаа нь дээд хэмжээнд бие биенээ нөхөж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны нөөц боломж их байгааг баримтууд гэрчилж байгаа юм. Хятад, Европын холбоо ашиг сонирхлын уялдаа холбоог гүнзгийрүүлж, хамтын өсөлтийг дэмжиж, аж үйлдвэрийг тогтворжуулах ба дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад илүү их үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.

Хятад, Европын холбоо нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийг ахиулах хоёр том соёл иргэншил бөгөөд Хятад, Европын эв нэгдэл, хамтын ажиллагаагаар дэлхийн өрсөлдөөн сорилтыг аргацаах хэрэгтэй. Хятад ба Европ бол дорно дахины болон өрнө дахины соёл үүслийн чухал өлгий нутаг, гарамгай төлөөлөгчид бөгөөд олон мянган жилийн турш бие биеэ дэмжиж хөгжүүлсээр ирсэн. Олон улсын ээдрээтэй, байнга өөрчлөгдөж буй нөхцөл байдал, Хятад, Европын холбоо найрсаг харилцаагаа эрчимжүүлж, хамтдаа хүчин зүтгэл гаргах хэрэгтэй. Хятад, Европын холбоо нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг зохицуулах зэрэг үйл хэргийг үргэлжлүүлэн удирдаж, цар тахлын эсрэг хамтдаа тэмцэх бөгөөд дэлхийн хөгжлийн санаачилгад Европын холбоо оролцохыг хүсэж байн гэж дарга Ши Жиньпин санаачилсан байна. Мишель, Фон Дер Лейен нар цар тахлын эсрэг тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг дэлхийн сорил өрсөлдөөнийг хамтдаа аргацаахад Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

   Өнөөгийн ээдрээтэй олон улсын нөхцөл байдалд Хятад, Европын холбоо яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь нэн шаардлагатай байна. Хятад, Европын холбоо Украины нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцож, дарга Ши Жиньпин хямралыг зохицуулах хэдэн санал дэвшүүлэв. Дарга Ши Жиньпин:

Энх тайван, яриа хэлэлцээг ахиулах төдийгүй томоохон хэмжээний хүмүүнлэгийн хямралаас сэргийлэх хэрэгтэй. Европ болон Ази Европын тогтвортой энх тайвныг тогтоохыг батлахаас гадна орон нутгийн мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэв. Дэлхий нийтийн асуудлыг цөм Украины хямралын асуудалтай холбож болохгүй, тэгвэл бүх улс орны ард түмэн үүнээс болж маш их хүндрэлд орох болно. Өнөөгийн нөхцөл байдлаар хэдэн арван жилийн дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны ололт амжилтыг эвдэж магадгүй юм. Эргэж болшгүй үр дагавраас зайлсхийхийн тулд Хятад, Европын холбоо нөхцөл байдлыг зохицуулж, хямрал гарахаас сэргийлэн, ялангуяа дэлхийн эдийн засгийн тогтолцоо, дүрэм, үндэс суурийг тогтвортой байлгаж, ард түмний итгэлийг нэмэгдүүлэхийг эрмэлзэх ёстой.

Энэ удаагийн Хятад, Европын холбооны удирдагчдын уулзалт чухал ач холбогдолтой юм. Дэлхийн орчин нөхцөл ээдрээтэй байдалд эл улс орон эв нэгдлийг эрхэмлэж, хагацал хагарлаас сэргийлэн, эв нэгдлийн яриа хэлэлцээ хэрэгтэй байна. Дэлхийн хоёр том хүчин болох Хятад, Европын холбоо стратегийн харилцаа холбоогоо баримталж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг өргөжүүлэн, үймээн самуунтай дэлхий нийтэд тогтвортой байдлыг хангах болно.

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл