
Хятадын үндэстнүүдэд: Хан, Монгол, Хотон, Төвд, Уйгар, Мяо, И, Жуан, Бу-и, Солонгос, Манж, Дүн, Яао, Бай, Тужя, Хани, Казак, Дай, Ли, Лису, Ва, Шэ, Гаошан, Лагу, Шүй, Дүнсянь, Наси, Жинпо, Киргиз, Ту, Дагуур, Мөлао, Чян, Булан, Сала, Маонан, Гэлао, Шивээ, Ачан, Пуми, Тажик, Ну, Yзбек, Орос, Эвенк, Дэ-ан, Бао-ан, Юүгу, Жин, Татаар, Дулун, Орчоон, Хэже, Менба, Лүөба, Жино зэрэг тавин зургаан үндэстэн байдаг.
Хятад улсад Хан үндэстэн 92% хувийг эзэлж, үндэстний цөөнхийн хүн ам 8% гаруйг эзэлдэг. Хан үндэстнээс бусад үндэстний цөөнхийн хүн ам нэлээд цөөхөн байгаа учраас тэднийг ерөнхийд нь үндэстний цөөнх гэж нэрлэдэг. Эдгээр үндэстний цөөнх Хятадын баруун хойд, баруун өмнөд болон зүүн хойд рарионд байдаг.
Урт хугацааны түүхийн хөгжлийн явцад Хятадын олон үндэстэн Хан үндэстнээр гол болгон холилдон сууж, бага хэмжээнд төвлөрөн сууж ирсэн байна. 55 үндэстний цөөнхөөс Хотон болон Манж үндэстэн хятад хэл хэрэглэдгээс гадна бусад үндэстэн нь өөрийнхөө үг хэл болон хятад хэл хэрэглэж байна. Олон жилийн турш 56 үндэстэн 9 сая 600 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр дээр хамт хөдөлмөрлөн, үржин дэлгэрч, Хятадын урт удаан түүх болон гэрэл гэгээтэй соёлыг бүтээсэн байна.
