Хятадын олон улсын зохиогчийн эрхийн VI яармаг болж байна
2016-12-05 19:48
Хятадын олон улсын зохиогчийн эрхийн VI яармаг болж байна.
Хятадын хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн үндэсний албанаас санаачилсан, Гуанжөү хотын Засгийн газар, Гуандүн мужийн хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн албанаас зохион байгуулсан Хятадын олон улсын зохиогчийн эрхийн VI яармаг 5-наас 7-ны өдрүүдэд Гуанжөү хотод болно. Тус яармаг "Зохиогчийн эрхийн амжилтыг харуулах, зохиогчийн эрхийг хамгаалах, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх" уриан дор шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлэх, ажлын туршлага солилцох, зохиогчийн эрхийн ерөнхий чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Cолонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
