Дэлхийн төгөлдөр хуурын их багш Лан Лан 01-р сарын 07-ны өдөр Бугат хотын Шугуйт дүүргийн монгол үндэстний бага сургуульд хүрч, хөгжмийн хичээлийн анги танхим бэлэглэх ёслолд оролцсон байна. Тэрээр мөн урлагийн суурь мөнгөний нийгэмлэгт, Өвөр Монголын тавдугаар сургуульд хөгжмийн хичээлийн танхим бэлэглэв.
Лан Лан сурвалжилга өгөхдөө:
- Хөгжим бол хүний амьдралд сайн сайхан эрч хүч өгдөг. Хөгжмийн хичээлийн танхимаа бүх улсын сургуулиар сонгож бэлэглэж байгаа нь хөгжимд авьяастай маш олон хүүхдэд хөгжим сурах орчин, нөхцөл бололцоогоор хангаж, хөгжмөөр дамжин хүүхдүүдийн бүх хичээл төрөлд нь тус дэмжлэг болохын тулд юм гэж ярьж байлаа.
Лан Лан урлагийн суурь мөнгөний нийгэмлэг 2018 оны 03-р сард Бээжинд байгуулагдсан. Тус нийгэмлэг хөгжмийн хичээлийн танхимын олон нийтийн халамжийн үйл ажиллагаагаар дамжин Хятад улсын хөдөө тосгон, ядуу газар орны хүүхдийг дэмжиж, өнөөг хүртэл нийт 34 хөгжмийн хичээлийн танхим бэлэглээд байгаа юм. Энэ жил тус нийгэмлэг бүх улсын хүрээнд 100 хөгжмийн хичээлийн анги танхим бэлэглэхээр төсөвлөөд байна.
