CNTV-ийн олон хэлний сүлжээ ашиглалтад орлоо
2014-12-31 11:30
12-р сарын 30-нд CNTV буюу Хятадын интернет телевизийн үндэстний хэлний шинэ хэвлэл мэдээллийн тавцангууд албан ёсоор ашиглалтад орлоо. Мөн өдрийн нээлтэд Монгол, Уйгар, Казак хэлний гар утасны АПП, Уйгар, Казак болон Төвд хэлний видео сүлжээ ашиглалтад орныг зарлалаа.


Ойрын жилүүдэд шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хурдтай хөгжил нь үндэстний соёлыг сурталчлахад шинэ боломж олгож байна. Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан, сайт, гар утасны апп, вичат зэрэг тавцангаар олон үндэстнүүд өөрийнхөө соёл түүхээ ухуулж, шинэ мэдээ мэдээллийг үндэстнийхээ үг хэл үсэг бичгээр хүлээж авах бүрэн боломжтой боллоо.

Мөн өдөр болсон "Үндэстний хэлний шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хөгжил" семинарт оролцсон эрдэмтэн төлөөлөгчид "Хэрхэн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан үндэстний соёлыг дэлхийд таниулах" гол сэдвийн дор чөлөөтэй ярилцлага өрнүүлэн, цаашдын хөгжлийн талаар ярилцав.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
