Жил бүрийн 04-р сарын 23-ны өдрийг Дэлхийн номын өдөр болгон тэмдэглэж байгаа бөгөөд мөн өдөр Бээжинд 19 дэх удаагийн Бүх Хятадын уншлагын судалгааны дүнг нийтэлжээ.
Судалгаанаас харахад 2021 онд Хятадын насанд хүрэгчдийн ном, сонин, дижитал хэвлэл зэрэг төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ном унших түвшин 81.6 хувьд хүрч, нэг хүнд ногдох цаасан ном, цахим ном унших хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, "ном сонсох", "видео ном" гэх мэт унших хэлбэрүүд нь уншихад илүү олон сонголтыг өгчээ.
2021 онд Хятад улсын насанд хүрсэн иргэдийн ном унших түвшин 2020 онтой харьцуулахад 0.3 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор нэг хүнд ногдох цаасан ном уншсан хэмжээ 4.76, цахим ном 3.30 байгаа нь өмнөх оныхоос аль аль нь их байна. Нэг хүнд ногдох хэвлэмэл сонин, хэвлэмэл сэтгүүлийн уншилийн хэмжээ буурсан.
Унших хэлбэрийн хувьд 2021 онд насанд хүрсэн иргэдийн 45.6 хувь нь "цаасан ном" унших хандлагатай байгаа нь 2020 оныхоос өндөр байна. Залуу, дунд насны хүмүүс нь дижитал уншлагын гол хэсэг болсон. Насанд хүрсэн иргэдийн 77.4 хувь нь гар утсаараа, 71.6 хувь нь
интернэтээр ном уншсан байна. Насанд хүрсэн иргэдийн 30 гаруй хувь нь "ном сонсох"
зуршилтай болсон бөгөөд "видео ном"-оор дамжуулан унших нь шинэ унших сонголт болжээ.
Ном унших цагийн хувьд 2021 онд Хятадын насанд хүрэгчдийн нэг хүнд ногдох ном унших хугацаа 2020 онтой харьцуулахад нэг минутаар нэмэгдэж, 21.05 минут болсон боловч гар утастай харилцах өдөр тутмын дундаж хугацаа 101.12 минут урт хэвээр байна.
Мөн 2021 онд Хятад улсад 0-17 насны насанд хүрээгүй хүүхдийн ном унших түвшин 83.9 хувь, нэг хүнд ногдох ном унших хэмжээ 10.93 байна гэсэн судалгаа ч гарчээ. Насанд хүрээгүй хүүхдүүдийн ном унших нь сайжирч байна.
19 дэх удаагийн Бүх Хятадын ном уншлагын судалгааг Хятадын Хэвлэл, нийтлэлийн судалгааны хүрээлэн зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа бөгөөд 2021 оны 08-р сард нээгдэж, 162 хотоос онлайн судалгаа, утсаар санал асуулга ашиглан цуглуулсан ба энэ нь Хятад улсын 30 муж (өөртөө засах орон, хот)-ийг хамран, 1.322 тэрбум хүн амтай холбогдсон байна.
