solongonews
Нөмрөг-Сонгино чиглэлийн авто зам төслийг концессоор гүйцэтгэнэ
2016-01-14 10:48
Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто зам төслийг концессоор гүйцэтгэнэ.

Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар “Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто зам төсөл”-ийн концессын гэрээг Хятад улсын “China First Highway Engineering co.,ltd”-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт буюу гэрээний үнэ 102,735,996 ам.доллартай тэнцэх төгрөг байхаар тохиролцсоноос гадна авто  замын барилгын ажлыг хоёр жилд багтаан хийж, 2017 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгажээ. Концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь “China First Highway Engineering co.,ltd” байх бөгөөд барилгын ажлын гуравны нэгээс доошгүй хувийг дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэх юм байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : medee.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл