
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 14-нд Сингапурт Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал хуралд оролцох үедээ Австралийн ерөнхий сайд Морисонтой хамт Хятад, Австралийн ерөнхий сайд нарын оны VI уулзалтыг зохион байгууллаа.
Ли Кэчян: Хятад, Австрали харилцан хамтын ажиллагааны чухал түнш юм. Австралийн шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш Хятад, Австралийн ерөнхий сайд нарын оны анхны уулзалт энэ болж байна. Мөн хоёр орны харилцаанд бэрхшээл гарсны дараа дахин сайжирсан үеийн уулзалт юм. Хоёр талын хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөсөө хавьгүй их, хамтын ажиллагаа бол хамгийн зөв сонголт юм. Австралийн талтай эрх тэгш, үнэнчээр хэлэлцэж, санал зөрөлдөөнөө зүй зохистой зохицуулж, хамтран ажиллах замаар хамтдаа амжилтад хүрэх байр сууриар хоёр талын харилцааг шинжин, Хятад, Австралийн харилцааны тогтвортой хөгжлийг ахиулахад бид бэлэн байна. Энэ нь хоёр талд төдийгүй дэлхий дахинд ашигтай юм гэжээ.
Морисон: Австралийн тал Хятадын хөгжлийг Ази-Номхон далайн бүсийн хамгийн гайхалтай амжилтын нэг гэж үздэг. Хятад улс дэлхийн болон бүс нутгийн асуудлаар идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг сайшааж байна. Хятадын хөгжил дэвшил бүс нутагт үр дүнгээ идэвхтэй өгч, үүнээс Австрали зэрэг олон орон ашиг хүртэж байна. Хятадын талтай хамт стратегийн бүх талын түншийн харилцаагаа урагшлуулж, Хятадын хөрөнгө оруулалтыг сайшааж, эдийн засаг, худалдаа, шинэчлэл, уул уурхай, аялал жуулчлал, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, нийгэм, соёлын солилцоог тасралтгүй өргөжүүлж, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтын асуудлаар Хятадтай хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Австралийн тал бэлэн байна гэжээ.
