Тэрээр 2013-2016 онд Хөххотноо томилогдон суух Ерөнхий Консулын албыг хашиж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан энэхүү ёслолыг зохион байгуулав. Ерөнхий Консул Б.Бямбадорж ёслолын нээлтийн үеэр:
- Өнгөрсөн хугацаанд манай Ерөнхий Консулын Газрын үйл ажиллагаа, ажилтан албан хаагчид, ар гэр, хамт олныг дэмжиж хамтран ажилласан ӨМӨЗО-ны болон Хөххот, мөн бусад аймаг, хотуудын Ардын засгийн газар, түүний Гадаад хэрэг эрхлэх газар, худалдаа эдийн засгийн, боловсрол, соёлын, хуулийн зэрэг холбогдох чиглэлийн Тэнхим, Товчоо, Газар, Их, Дээд сургуулиудын төлөөлөл, найз нөхөд та бүхэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Цаашид Монгол - Хятад хоёр орны хувьд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх, улам хичээж ажиллах шаардлага бидний өмнө байгаа, энэ үйл хэрэгт хүн бүрийн хүчин чармайлт хувь нэмэр хэрэгтэй. Иймд бид одоо хүрсэн хамтын ажиллагааны ололт амжилтыг улам ахиулж, найз нөхдийн харилцаагаа улам бэхжүүлснээр хоёр орны харилцаа улам батжин дэвжих болно гэдэгт бүрэн итгэж байна гэж хэллээ.
Хүндэтгэлийн ёслолд МУСТА, Өвөр Монголын Урлагийн Их Сургуулийн /ӨМУИС/ морин хуурын багш Б.Баттулга, уртын дуучин, ӨМУИС-ийн багш Б.Анхцэцэг, МУСТА, хөөмийчин Т.Баянмөнх, МУСТА, хөөмийчин Ц.Мөнгөншагай болон Монгол Улсын Гэрэгэ хамтлаг язгуур урлагийн уран бүтээлээ өргөн барьсан юм. Тус үйл ажиллагаанд Өөртөө Засах Орны Тэнхим, Товчоо, Газар, Албад, Их дээд сургууль, аймаг, орон нутгийн Гадаад хэрэг эрхлэх газрын, мөн Өвөр Монголын Солонго мэдээллийн төвийн удирдлага болон Өвөр Монгол дахь Монгол Иргэдийн Нийгэмлэг, Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооны төлөөлөл, бусад албаны хүмүүс байлцлаа.




Э.ҮРЖИНХАНД
