Ли Кечян хэлэхдээ, энэ жил хоёр орны дипломат харилцаа байгуулагдсан 45 жилийн ой тохиож, Хятад, Австралийн нөхөрсөг харилцаа улмаар гүнзгийрч, олон салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй хөгжсөөр иржээ. Хятадын тал Австралийн талтай хамаар эрс тэгш харилцах зарчмаар, хоёр талынхаа гол ашиг сонирхол болон чухал асуудлыг хүндэтгэн үзэж, улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн ойлголцлоо гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хоёр орны харилцаагаа эрүүл тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, өнөөгийн олон улсын байдал тогтуун бус, ивээх үзэл газар авч эхлэн, дэлхийн нийтийн чанартай олон асуудал бий болоод байна. Тийм учраас Хятадын тал Австралийн талтай хамтаар бүс нутаг болон дэлхий нийтийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.
Австралийн ерөнхий сайд Тренбулл хэлэхдээ, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж, дээд зиндааны харилцаа ойлголцол гүнзгийрч байна. Өнөөгийн дэлхийн байдал хувиралт ихтэй, техникийн шинэчлэл маш түргэн болж байна. Австралийн тал Хятадын талтай хамтаар чармайж, хоёр орны харилцааг итгэлтэй, тогтвортой, байнгын харилцаа болгон хөгжүүлэхийг хүсэж байна. Ивээх үзэл газар авч эхэлж байгаа өнөөгийн байдалд чөлөө худалдааг хөгжүүлэх нь олон улсын хөдөлмөр эрхлэлт болон эдийн засгийн өсөлтөд ашигтай юм. Бид хамтаар худалдааны чөлөө бүс болон зах зээлийн нээлттэй байдлаа хамгаалан хоёр ард түмнээ аз жаргалтай байлгах ёстой гэжээ.
Уулзалтаас өмнө Австралийн ерөнхий сайд Тренбулл хурлын ордны өмнөх талбай дээр угтах ёслол зохион байгуулжээ.
