solongonews
Дархлаа сайжруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд
2021-09-03 17:20
Дархлаа сайжруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

   ДЭМБ-ын мэдээлснээр жилд 23 сая гаруй хүн бохирдсон хоол идсэнээр өвчилдөг байна. Өөр нэг мэдээллээр тэнгэр дэх од шиг олон янзын вирус бидний эргэн тойронд оршдог тул бие махбодыг өвдүүлэхгүйн тулд хамгийн зөв шийдэл нь дархлаагаа дотроос нь дэмжих. Аз болоход, үүнийг хэрэгжүүлэхэд хялбар байдаг. Ингээд та бүхэнд дархлаагаа хоол хүнсээр хэрхэн дэмжих тухай мэдээллийг хүргэж байна. 

1. Бүйлс

1/4 аяга сүүтэй ижил кальцийн агууламжтай буйлсны гайхалтай тэжээллэг чанарууд нь таны биеийг чийрэгжүүлэхэд тусална. Судлаачдын хэлснээр бүйлс нь дархлаа дэмждэг ба ялангуяа вирусийн эсрэг дархлааны системийг нэмэгдүүлдэг байна. Е витамин, ислэгээр баялаг энэхүү самар нь цусан дахь сахрын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах боломжтой ажээ.

2. Наранцэцгийн үр

Амттай зууш болж өгдөг наранцэцэцгийн үр нь мөн дархлааг дэмждэг байна. Эдгээр нь Альцгеймер зэрэг янз бүрийн архаг өвчний эрсдэлийг бууруулж, зүрхийг эрүүл байлгаж, өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Жирэмсэн эхчүүдэд гайхамшигтай үйлчилдэг бөгөөд ургийн эрүүл хөгжилд тусалдаг байна.

3. Папайя

Антиоксидантаар баялаг папайя жимс нь ихээхэн ашиг тусыг агуулсан амттай сонголт юм. Эдгээрийн заримд үрэвсэлтэй тэмцэх, хорт хавдрын эрсдэлийг бууруулах, хоол боловсруулах чадварыг хэвийн хэмжээнд байлгах зэрэг орно.

4. Киви

Витамин С, К, Е аминдэмээр баялаг киви нь астма өвчинд тустай бөгөөд дархлааг бэхжүүлдэг. Эдгээр нь ханиад, томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Нэмж дурдахад киви нь хоол боловсруулахад тусалдаг, алсын хараа муудахаас хамгаалдаг байна.

5. Цагаан гаа

Энэхүү амархан олддог амтлагч таны биед гайхамшигтай тустай. Энэ нь холестерины хэмжээг бууруулж, сарын тэмдгийн өвдөлтийг бууруулж, бие махбодын халдвар эсэргүүцэх чадварыг  ерөнхийд нь нэмэгдүүлдэг байна.

6. Үхрийн нүд

Энэхүү жимс антиоксидантаар балаг тул ихэвчлэн янз бүрийн өвчнийг эмчлэхэд ашигладдаг. Эдгээр нил ягаан жимс нь стресстэй тэмцэж, дархлааны тогтолцооны дотоод байдлыг сайжруулж чаддаг.

7. Хясаа

Далайн бүтээгдэхүүнд дурлагчдын амтархан иддэг хясаа нь бага илчлэгтэй боловч тэжээллэг чанар нь хэмжээлшгүй их юм. Эдгээр нь омега-3 тосны хүчил ба уургийн гайхалтай эх үүсвэр. Хясаа хэрэглэх нь тэдгээрт агуулагдах цайрын ачаар таны дархлааг хэвийн байлгаж чадна. Мөн эдгээр нь чихрийн шижингийн эрсдлийг бууруулдаг байна.

8. Бууцай

Бууцай эрүүл мэндэд тустай, мөн дархлааг сайжруулахад маш сайн нөлөөтэй. Мэдрэлийн үйл ажиллагаа, эрүүл зүрх, цусны даралт, булчингийн хүчийг хадгалахад шаардлагатай магнийн гайхалтай эх үүсвэр юм. 

9. Тарвас

Тарвас нь таны арьс, үсийг эрүүл байлгахаас гадна таны хоол боловсруулах чадварыг сайжруулж, бие дэх үрэвслийг бууруулдаг байна.

10. С витаминаар баялаг жимс

Витамин С нь таны дархлааны системийг 20 арга замаар дэмжиж өгдөг! Эдгээрээс дурдвал таны цусны цагаан эсийг эрүүл байлгаж, муу эсийг устгаж, эсрэг биеийн нийлэгжилтийг нэмэгдүүлэх боломжтой байдаг байна.

Бонус: Бүйлс самрын ид шид

Дархлаа дэмжихээс гадна биед өөр олон зүйлээр тустай. Эдгээр нь холестерины хэмжээг бууруулж, антиоксидантыг цусны судсанд нэмж, жин хасахад тусалдаг. Нүдээ эрүүл байлгахад тусалдаг ажээ. Бүйлс нь таны арьсыг цэвэрхэн байлгаж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл