Нэгдсэн зөвлөх үйлчилгээ, бизнесийн үйлчилгээ, экспогийн сурталчилгааг нэгтгэсэн Импортын экспогийн хүлээн авах үйлчилгээний төв, үйлчилгээний тусгай ширээ 11 дүгээр сарын 01-нд Шанхай хотын Пудун, Хунчяогийн хоёр нисэх буудлын 4 терминалын бүсэд ажиллаж эхэллээ.
11 дүгээр сарын 01-нд нээгдсэн үйлчилгээний төв нь Шанхайн импортын экспод оролцох зочдод олон хэлний орчуулга, мэдээллийн лавлагаа, зам харилцааны удирдамж, шуурхай тусламж зэрэг багц үйлчилгээ үзүүлэх юм байна.
Үүнтэй холбогдуулан Пудун, Хунчяогийн хоёр нисэх буудал үйлчилгээний дэд бүтцээ сайжруулж, Шанхайн нисэх буудлын 96990 үйлчилгээний утсанд үйлчилгээнд зориулсан хэл нэмж, аюулгүйн шалгалтын тусгай суваг, бүртгэлийн ширээ нээгээд байна.
Шанхайн нисэх онгоцны буудалд сайн дурын 400 гаруй залуус нисэхийн терминал, зам харилцааны төв, автомашины зогсоолын бүсэд ажиллаж лавлагаа өгөх, экспогийн сурталчилгаа хийх, ачаа тээш зөөхөд тусалж байна. Англи, испани хэлтэй 40 гаруй сайн дурын ажилтан гадаадын зочдод орчуулга хийж өгч байна.
