
Хятадын сар шинэ дэлхийн хэмжээнд нэгэн сайхан өнгө төрх болж байгаа бөгөөд Хятадын шилдэг уламжлалт соёл, хөдөлмөрч ард түмэн, нээлттэй Хятад улсыг тус соёлын агуулгад уусгасан байна.
Сар шинэ айлчлан ирэх дашрамд гүн содон өнгө аястай сар шинийн уур амьсгал Хятадын гудамж талбайг чимж, тэрчлэн гадаадад хүртэл уламжлагдан дэлхий дахинд өнгө нэмсэн байна.
Хятадын цагаан сараар дамжин Хятадын уламжлалт соёлын дотно дулаан байдлыг ойлгож болно.
Соёл, аялал жуулчлалын яамнаас гадаадуудад зориулж “Баяр баясгалант сар шинэ” цуврал арга хэмжээ зохион байгуулж, Хятадын цагаачид өөрсдөө сар шинээ тэмдэглэх уран сайхны тоглолт болон олон арга хэмжээг зохион байгуулсан юм. Цаасан хайчилбарын урлаг, дэнлүү зэрэг Хятадын соёлын онцлогийг уусгасан бүтээлүүд гадаадын зах зээлд зам гудамжуудад дэлгэгдэж, “Энх тайван, эв нэгдэл”, “Чин үнэнч хайр халамж”, “Үнэ цэнтэй найрамдал” хэмээх Хятадын соёлын онцлогт утга агуулгыг илэрхийлж, тус үйл ажиллагаанд оролцсон хүн бүрийн сэтгэлийг дулаацуулна. Өнөөдөр Канад, Малайз зэрэг арав гаруй улс орон Хятадын цагаан сарыг тус улсынхаа албан ёсны тэмдэглэлт баярын өдөр болгосон бөгөөд юм бүхэн эв найрамдалтай байхыг хүсэн даатгадаг байна.
Хятадын цагаан сараар дамжин орчин үеийн Хятадын өнгө төрхийг тод харах болно.
Гадаадад ажиллаж, амьдарч байсан Хятадын иргэн хурдны галт тэргээр нутаг буцна. Бөмбөрцгийн өмнөд хэсэгт ажиллаж, амьдарч байгаа Хятадын иргэн цахим дэлгүүрээс захиалсан цагаан сарын бараа бүтээгдэхүүнээ хүлээн авна. Битүүний өдөр гадаадын иргэд интернэтээр дамжин Хятадын цагаан сард зориулсан сар шинийн уран сайхны тоглолт үзнэ. Энэ бүхэн Хятадын эдийн засгийн хурдтай хөгжлийг бодитоор харуулж чадсан байна. Иймд энэ нь гадаадын иргэдийн Хятадын тухай ойлголтыг өөрчилж чадсан бөгөөд орчин үеийн хөгжсөн Хятад улсын дүр төрхийг тод харуулж байгаа юм.
Хятадын цагаан сараар дамжин Хятадын иргэдийн амьдралын дүр төрх улам баялаг агуулгатай болж байна. Цагаан сарын хугацаанд Хятадын ард иргэд хамаатан саднуудаараа айлчилж, өлзий бэлгэтэй үгээ хэлэлцэн, сайн сайхан, зол жаргалтай байхыг зөгнөдөг. Битүүнээр төрөл бүрийн хоол ундыг ширээ дүүрэн бэлдэж, хэдэн мянган жилийн турших арвич хэмнэлттэй, шим тэжээлийг дээдэлсэн соёлыг тусгаж, сайн сайхан амьдралыг хүсэн мөрөөдсөн сэтгэлийг илэрхийлж байдаг. Сар шинийг тэмдэглэсэн олон арга хэмжээнд оролцох нь гадаадын иргэдэд Хятадын зан заншил, соёлын утга учрыг ойлгуулж чадсан байна.
Сар шинэ бол бидний өөрийн дурсамж, басхүү сэтгэлгээ юм. Энэ нь дэлхий дахинд өнгө нэмсэн содон сайхан өнгө үзэмж бөгөөд Хятадын шилдэг уламжлалт соёлыг, мөн хөдөлмөрч ард түмний сэтгэлгээг шингээсэн, нээлттэй Хятадыг уусгасан соёл билээ. Ирээдүйд энэхүү “Үзэмжийн цонх”-оор дамжин гадаадын олон олон иргэд Хятад улсыг илүү сайн ойлгох болно.
