Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн “Нармай” монгол бүжгийн хамтлагийн “Наран зүгийн бүжигчид” тусгай тоглолт саяхан боллоо.
Тоглолтын үеэр тус бүжгийн хамтлагийн бүжигчид үндэстний бүжиг, урсгал бүжиг зэрэг олон сайхан үндэстний соёлын уламжлалыг хадгалсан, цоглог залуусын золбоог харуулсан “Гүйгүүл морь”, “Шилийн сайн эр”, “Эх орон” зэрэг уран бүтээлээрээ үзэгчид олны хүндэтгэлийг хүлээсэн байна.
Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн “Нармай” бүжгийн хамтлагийн ахлагч Ертөнц энэ удаагийн тусгай тоглолтыг зохион байгуулсан тухайгаа ярихдаа: Сургуулийн хүрээний соёлын амьдралыг баялаг болгож, “Нармай” монгол бүжгийн хамтлагийг илүү олон хүнд таниулан, зуны цагийн зугаа цэнгэл болгох зорилготой зохион байгуулсан гэв.
Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн “Нармай” монгол бүжгийн хамтлаг нь 2014 оны 10-р сард байгуулагджээ. Энэхүү бүжгийн хамтлаг нь сургуулийнхаа олон сайхан тэмцээн уралдаанд оролцож, багш оюутнууддаа танигдан олон түмний магтаалыг хүртсэн бөгөөд 2018 оны Хятад улсын анхны Оюутны монгол хэлний цагаан сарын үдэшлэгт “Ая бүжгийн аймаг” зэрэг бүтээлээрээ оролцжээ.
