Америкийн Forbes сэтгүүлээс гаргасан Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг хөрөнгө оруулалтын Evergrande корпорацын удирдах зөвлөлийн дарга Шюй Жя-Инь тэргүүлжээ. Түүний хөрөнгийн хэмжээ 36.7 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна.

Тэрбээр Alibaba корпорацыг үндэслэгч Жэк Маг хөрөнгийн хэмжээгээрээ гүйцэж түрүүлжээ. Жэк Ма 35.4 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө хоёрдугаарт жагссан бол гуравдугаарт 35.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй Tencent компанийг үүсгэн байгуулагч Пони Ма оржээ.
Урьдчилан таамаглаж байгаагаар 2020 оны эцэс гэхэд Evergrande корпорацын хөрөнгийн хэмжээ 3 их наяд юаньд /434 тэрбум ам.доллар/ хүрэх бол жилийн орлого нь 150 орчим юань /21.7 тэрбум ам.доллар/ болох гэнэ.
