Далай-төмөр зам хосолсон тээврийн тусгай галт тэрэг хөдөллөө
2022-10-21 19:56
Далай-төмөр зам хосолсон тээврийн тусгай галт тэрэг хөдөллөө.

2022 оны 10-р сарын 20-нд Иү-Нинбо Жөүшань боомтын "Энх тайвны тээвэр" нэрэмжит далай-төмөр зам хосолсон галт тэрэг автомашины сэлбэг, хувцас, тоглоом зэрэг 100 контейнер экспортын барааг тээвэрлэж, Жэжянгийн Иү хотын баруун галт тэрэгний буудлаас хөдөлж, Нинбо Жөүшань боомтын Бэйлүнь далайн боомт руу чиглэв. Энэхүү тусгай галт тэрэг нь анхны гараанд гарсны дараагаар "долоо хоногт нэг удаа" хэвийн үйл ажиллагаа явуулах болно.


Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
