Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 03-р сарын 30-ны өдөр Аньхүй мужийн Түньши хотод болох Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын III уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Пакистаны Гадаад харилцааны сайд Куреши, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нартай тус тус уулзаж, хэлэлцээ хийв.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой уулзах үеэр
Ван И ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой уулзах үеэр хэлэхдээ:
- Хятад, Оросын харилцаа ээдрээ ихтэй олон улсын нөхцөл байдлын шинэ сорилтыг даван туулж, зөв замаар урагшлан, тогтвортой хөгжлийн эрч хүчээ харууллаа. Хоёр тал хоёр орны харилцааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл улам бүр бат болж байгаа бөгөөд олон салбарын хамтын ажиллагааг ахиулах итгэл найдвар нэмэгдсээр байна. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, шинэ эринд Хятад Оросын харилцааг илүү өндөр түвшинд хүргэхийн төлөө Хятад улс Оростой хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Лавров хэлэхдээ:
- Олон улсын нөхцөл байдлын эгзэгтэй энэ үед Орос, Хятадын төрийн тэргүүн нар стратегийн харилцаа холбоотой байж, Орос Хятадын харилцааг тогтвортой хөгжүүлэх, дэлхийн олон туйлт харилцааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Оросын тал Хятадын талтай хамтаар хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дээд түвшний стратегийн зохицуулалтыг үргэлжлүүлэн бэхжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ олон улсын болон олон талт талбарт олон туйлшралын үйл явцыг идэвхтэй ахиулж, ноёрхогч үзэл, хүчирхэг улс төрийн бодлогыг эсэргүүцэн, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримтална гэжээ.
Лавров Орос, Украины хэлэлцээний талаар товч танилцуулж, Орос улс хурцадмал байдлыг намжаахын төлөө Украинтай энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлэх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа холбоогоотой байх болно гэжээ.
