solongonews
Хятадын Засгийн газар Хятад дахь гадаадын иргэдэд адил тэгш хандах болно
2020-04-10 09:57
Хятадын Засгийн газар Хятад дахь гадаадын иргэдэд адил тэгш хандах болно.

        Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 08-нд ээлжит хэвлэлийн бага хуралд:

- Өдгөө Хятадын халдвартай тэмцэх хамгийн чухал үүрэг бол гаднаас орж ирэхээс сэргийлэх болон дотоодын халдвар дахин дэлгэрэхээс сэргийлэх ажил юм. Үүнийг Хятадын иргэд болон Хятадад буй гадаадын иргэд бүгд ойлгон дэмжиж хамтран ажиллах хэрэгтэй байна. Хятадын Засгийн газар Хятадад буй гадаадын бүх иргэдэд адил тэгш хандаж, ямар ч хүнийг алагчилж гадуурхахгүй, гадуурхсан үг яриа үйл ажиллагааг огт уучлахгүй гэж хэллээ.

Зарим хэвлэл мэдээллийн мэдээлснээр сүүлийн үед Гуандүн зэрэг газар COVID-19-тэй тэмцэх явцад Африкийн хүмүүсийг гадуурхаж байна гэж хэлэв.

Үүнтэй холбогдуулан Жао Лижянь:

- COVID-19 гарснаас хойш Хятад улс болон Африкийн орнууд харилцан дэмжин туслалцаж, хамтдаа халдвартай тэмцэж урьд урьдынхаасаа ч илүү зовлон жаргалаа хуваалцаж эв санаа нэгтэй байсаар ирсэн юм гэж мэдэгдлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл