Саяхан Экологи, Байгаль орчны яам зэрэг долоон газар хамтран "Бохирдлыг бууруулах, нүүрсхүчлийн хийг бууруулах синергетик үр ашгийг дээшлүүлэх хэрэгжилтийн төлөвлөгөө" (цаашид "Төлөвлөгөө" гэх) гаргав. Нүүрстөрөгчийн саармаг "1+N" бодлогын тогтолцооны чухал баримт бичгийн нэг болсны хувьд бохирдлыг бууруулах, нүүрстөрөгчийг бууруулах хамтын ажиллагааг дэмжих системчилсэн төлөвлөгөө гаргаж, тодорхой зорилго, даалгавар, хэрэгжүүлэх механизм, 2030 оноос өмнө бохирдлыг бууруулах, нүүрсхүчлийн хийг бууруулах ажлыг уялдуулан дэмжих арга хэмжээний удирдамжаар хангах хэрэгтэй.
Байгаль орчны засаглалаар нүүрстөрөгчийн өндөр чанарын оргилд хүрэхийг дэмжиж, бохирдлыг бууруулах, нүүрстөрөгчийг бууруулах цогц үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй.
Төлөвлөгөөнд дурдсанаар: Хамтран ажиллах чадварыг тодотгохыг баримталж, эх үүсвэрээс урьдчилан сэргийлэн, хяналтыг бэхжүүлэх техникийн замыг оновчтой болгож, механизмын шинэчлэлд анхаарлаа хандуулан, эхлэн яьагдсан ба эхлэн туршсан ажлын зарчмыг урамшуулж,бохирдлыг бууруулах, нүүрсхүчлийн хийг бууруулах ажлыг уялдуулан дэмжих ажлын хэв маягийг 2025 он гэхэд үндсэндээ бүрдүүлэхийг санал болгож, 2030 он гэхэд бохирдлыг бууруулах, нүүрстөрөгчийг бууруулах ажлын харалтыг биелүүлэх хэрэгтэй.
Бохирдлыг бууруулах, нүүрсхүчлийн хийг бууруулах нэгдсэн төлөвлөгөө ямар ач холбогдолтой вэ. Хятадын инженерийн академийн академич, Экологи, байгаль орчны яамны Байгаль орчны төлөвлөлтийн хүрээлэнгийн декан Ван Жиньнань хэлэхдээ:
-Байгаль орчны бохирдуулагч болон хүлэмжийн хийн ялгаруулалт нь нэг үндэс, ижил эх үүсвэр, ижил процессын шинж чанар, ялгаруулалтын цаг хугацаа, орон зайн уялдаа холбоотой байдаг. Холбборт чулуужсан эрчим хүчний хэрэглээ, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, тээвэр, оршин суугчдын амьдрал зэрэг нь байгаль орчныг бохирдуулах гол эх үүсвэр болдог. Энэ нь бохирдлыг бууруулах, нүүрстөрөгчийн хийг бууруулах нь ижил хяналтын объекттой бөгөөд хоёр ажлыг уялдуулан их хэмжээгээр сурталчлах боломжтой гэсэн үг юм.
Ван Жиньнань:
- Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятад улс экологийн байгаль орчныг хамгаалах түүхэн амжилтад хүрч, экологийн орчны чанар тасралтгүй сайжирч, нүүрсхүчлийн хийн ялгарлын эрчмийг мэдэгдэхүйц бууруулсан байна. 2021 онд мужийн төвшин ба түүнээс дээш хотуудын агаарын чанар сайтай өдрийн харьцаа 87.5 хувьд хүрч, 2015 оныхоос 6.3 пунктээр нэмэгдэв. Нарийн тоосонцрын жилийн дундаж агууламж (PM2.5) нэг шоо метр тутамд 30 микрограмм болтлоо буурч, 2015 оныхоос 34.8 хувиар буурсан байна. Цэлмэг тэнгэр, цагаан үүл, гялалзах одод аажмаар жишиг болжээ. 2015 онтой харьцуулахад усны чанар сайтай улсын гадаргын усны хяналтын хэсгийн эзлэх хувь 18.9 пунктээр нэмэгдэж, V дэд ангиллын хэсгийн эзлэх хувь 8.5 пунктээр буурсан байна. 2020 оны эцэс гэхэд Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын эрчим 2005 онтой харьцуулахад 48.4 хувиар буурч, эрчим хүчний хэрэглээнд чулуужсан бус эрчим хүчний эзлэх хувь 15.9 хувьд хүрч, эрчим хүчний хэрэглээнд нүүрсний эзлэх хувь 2005 онд 72.4 хувь байсан бол 56.8 хувь болж буурав. Шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалтын цар хүрээгээр зургаан жил дараалан дэлхийд тэргүүлж байна гэж танилцуулав.
Ван Жиньнань:
- Үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалт асар их ахиц дэвшил гарч, ногоон болон нүүрстөрөгчийн хийн агууламж багатай хөгжилд гайхалтай ахиц дэвшил гарсан ч Хятад улсын экологийн байгаль орчныг хамгаалахад үзүүлж буй бүтэц, суурь, чиг хандлагын дарамт үндсэндээ буураагүйг байх мөртөө хамгаалалт, хөгжлийн хооронд урт хугацааны зөрчилдөөн байсаар байна. 2021 онд тус улсын муж ба түүнээс дээш түвшний хотуудын 40 гаруй хувь нь агаарын чанарын стандартад нийцэхгүй хэвээр байх бөгөөд PM2.5-ын дундаж агууламж ДЭМБ-ын удирдамжаас 6 дахин их байна. Хайхэ, Шар, Ляохэгийн сав газрын усны нөөцийн бүтээн байгуулалт, ашиглалтын түвшин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 40 хувиас хол давжээ. ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээ ба усны хэрэглээ нь дунд хөгжилтэй орнуудынхаас 2 дахин их байх юм. 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт дээд цэгтээ хүрч, 2035 он гэхэд үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах зорилтоо биелүүлэхийг хичээж байна.
Ван Жиньнань:
- Байгаль орчны чанарыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах давхар дарамт, яаралтай хэрэгцээтэй тулгарсан "Төлөвлөгөө" нь үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтыг зангидаж, "хос нүүрстөрөгч"-ийн зорилтыг биелүүлэн, агаар, ус, хөрс, хатуу бодис ялгаралтыг бууруулах ажлыг зохицуулж байна гэж илэрхийллээ.
