solongonews
Дөрөвдүгээр сард CPI 2 хувь болж өсөх магадлалтай
2022-05-07 10:09
Дөрөвдүгээр сард CPI 2 хувь болж өсөх магадлалтай.

Үндэсний статистикийн газар сүүлийн өдрүүдэд дөрөвдүгээр сарын хэрэглээний үнийн индексийн (ХҮИ) бүртгэлийг гаргав. Олон байгууллага нэгжээс төсөөлөхөөр, жимс, хүнсний ногоо, өндөгний үнийн өсөлт, гахайн махны үйлдвэрлэлийн хүчин чадал хурдацтай буурч байгаатай холбогдуулан ХҮИ дөрөвдүгээр сард мэдэгдэхүйц сэргэж, өмнөх оны мөн үеэс 2 хувиар өсөх болно.

Гүөтай Жюньань судалгааны хүрээлэнгийн ахлах макро шинжээч Дүнчи хэлснээр:

- Дөрөвдүгээр сард ХҮИ-ийн жилийн өсөлт 2.0 хувиар өсөж, 03-р сараас 0.5 пунктээр нэмэгдэх төлөвтэй байна. Гахайн үнэ доор хэвээр байгаа бөгөөд хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлсөн хэвээр байна. Гахайн махны үйлдвэрлэлийн хэмжээ хурдасч, гахайн үнэ богино хугацаанд доор хэвээр байх болно. Орос, Украины зөрчилдөөн үндсэндээ зах зээлийн үнийг тогтоов. Олон улсын нефтийн үнэ өсөж байснаасаа буурч, дотоодын боловсруулсан нефтийн үнэ ч дагалдан буурав. Дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Брент маркийн газрын тосны үнэ ба Нью-Йоркийн хөнгөн газрын тосны үнэ тус тус 106 ам.доллар /баррель, 102 ам.доллар/ баррельд хүрч, 03-р сартай харьцуулахад эргэлт гарсан байна. Дотоодын боловсруулсан газрын тосны үнэ үүнтэй зэрэгцэн буурав.

Жэшан үнэт цаасны ахлах эдийн засагч Ли Чао хэлэхдээ:

- Дөрөвдүгээр сард ХҮИ өмнөх сараас 0.3хувиар нэмэгдэж, жилийн өмнөхөөс 2.1 хувиар нэмэгдсэн төлөвтэй. Эрэлт хэрэгцээг өргөтгөж байгаа байдалд жимс, хүнсний ногоо, өндөгний үнэ огцом өссөн нь ХҮИ өсөх хандлагад хүчтэй дэмжлэг үзүүлсэн байна. Дөрөвдүгээр сард цар тахлын нөлөөнд орсон хэсэг бүс нутгийн тээвэр, ложистик, хүнсний хангамж хязгаарлагдмал байв. Үүнээс гол хяналтад хамрагдсан 28 нэр төрлийн хүнсний ногоо, өндөгний бөөний үнэ өмнөх оны мөн үеэс 17 гаруй хувь нэмэгдэж, гол хяналтад хамрагдсан долоон нэр төрлийн жимсний үнэ 12 гаруй хувиар өсжээ.

Олон тооны эерэг мэдээний нөлөөгөөр гахайн махны үнэ буурах хандлага зогссон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн товчооны мэдээгээр, нэгдүгээр улирлын эцэст эм гахайн нөөц 41 сая 850 мянган толгой болж, хоёрдугаар сарын эцэст 42 сая 680 мянган толгой байсантай харьцуулахад 830 мянгаар буурч, эм гахайн үрийн хомсдол мэдэгдэхүйц хурдассан байна. Үүний зэрэгцээ 04-р сард гурав удаагийн төвлөрсөн худалдан авалт, хадгалалтын ажлыг хийв. Хэвлэлийн бага хурал дээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос амьд гахайн үнэ дараагийн шатанд цаашид буурахгүй, амьд гахайн үнэ аажмаар сэргэж, боломжийн хэмжээнд хүрэх төлөвтэй байна гэж дүгнэв.

Тэнжин Макро эдийн засгийн газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн өндөр давтамжийн симуляцийн байдлаас харвал: 04-р сард ХҮИ-ийн өсөлтийн хурд 2 хувиас дээш байх магадлалтай бөгөөд дунд зэргийн өсөлттэй байгааг харуулж байна.

Ли Чао хэлэхдээ:

- Цар тахлын нөлөөгөөр богино хугацааны ХҮИ-ийн хүнсний бүтээгдэхүүнд өсөх боломж байсаар байна гэж үзэж байна. Үүнээс гадна гахайн махны хэрэглээг дэмжих нь хязгаарлагдмал, хэрэглээний улирлын бус хугацаа харьцангуй урт болж, гахайн махны зах зээл богино хугацаанд тогтворгүй хэвээр байх магадлал өндөр байж, хоёрдугаар улирлын төгсгөлд өсөлтийн мөчлөгийн шинэ үе эхлэх төлөвтэй байна.

Саяхан Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнөөгийн үнийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ярилцах зорилгоор шинжээчдийн симпозиум зохион байгуулав. Үнийн дараагийн чиг хандлагыг дүгнэхдээ Хятадын засгийн газар нийлүүлэлтийг хангах, үнийг тогтворжуулах зорилгоор хэд хэдэн үр дүнтэй арга хэмжээ авсан тул импортын нөлөөллийг хязгаарлагдмал болгож, дотоодын үнийн ерөнхий тогтвортой ажиллагааг хангасан байна. Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулах ажлыг зохион байгуулж, олон тооны өндөр чанартай, хямд түүхий эдийг дэлхийд хувь нэмрээ оруулсан нь үнэн хэрэгтээ дэлхийн үнийн "тогтворжуулагч" болсон юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл