solongonews
Ли Кэчян дарга Тайландын зочидтой уулзав
2016-12-13 21:15
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 12-р сарын 12-ны үдээс хойш Жүн Наньхай дахь уулзалтын ордондоо айчлалаар ирсэн Тайландын ерөнхий сайдын 1-р орлогч Правит Вонсувантай уулзлаа.

    Хятад, Тайландын худалдаа, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын хуралд оролцохоор ирсэн Тайландын дэд ерөнхий сайд Сомкид Яатусрипитак уулзалтад оролцсон юм.

Ерөнхий сайд Ли Кэчян:

- Хятад, Тайланд бол маш дотно хөрш юм, бас хамтын ажиллагаа, хөгжлийн чухал түнш. Тайландын талтай дээд давхаргын харилцаагаа эрчимжүүлж, харилцан ашигтай бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэн нийгэм соёл, батлан хамгаалалт болон хууль хэрэгжилтийн аюулгүйн харилцаагаа өргөтгөж, Хятад, Тайландын харилцаа хийгээд хамтын ажиллагааг урагшлуулан шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна гэж хэлэв.

Правит Вонсуван:

- Тайланд, Хятадын найрамдал гүн зузаан, хоёр орны хөгжлийн стратегиа харилцан нөхдөг юм. Энэ удаад би Прают Чан-Оча ерөнхий сайдын томилолтоор Хятад улсад ирж, Тайланд, Хятадын хамтын ажиллагааны ахицыг ойлгож мэдэх гэсэн юм. Тайланд, Хятадын төмөр зам зэрэг дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох чухал төслийг шуурхай урагшлуулж, аялал жуулчлал, интернэт сүлжээ, хөдөө аж ахуй, хууль хэрэгжилтийн аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өрнүүлэхэд Тайландын тал бэлэн байна гэдгээ илэрхийллээ. RCEP бол Азид аз жаргал авчрах чухал санаачлага юм. Тайланд АСЕАН-ы гишүүн орны хувьд холбогдох зөвшилцлийн талаар нийтлэг ойлголт бий болгож, ахицыг түргэтгэн, идэвхтэйгээр дэмжих үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж хэлсэн байна.

Найруулагч: САРАА
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл