Суганы харласан хэсгийг цайруулна
Нимбэг нь байгалийн гаралтай үнэр дарагч болохоос гадна биеийн харласан хэсгүүдийг цайруулах үйлчилгээтэй. Нимбэгний хүчил нь нян устгах үйлчилгээтэй тул эвгүй үнэрийг дарна. Нимбэгний шүүсийг бага зэрэг овьёос болон зөгийн балтай холиод сугандаа түрхээд нэг цаг хүлээгээрэй. Та хүлээсэн үр дүнгээ удахгүй мэдрэх болно.
Нимбэг уруул чийгшүүлнэ.
Ихэнх бүтээгдэхүүн уруулыг хуурайшуулах гээд байдаг бол нимбэгний багахан шүүсийг уруулдаа түрхээд унтахад сайтар чийгшүүлэх болно.
Хар батгаа цэвэрлэж болно
Нимбэг нь арьсыг хоргүйжүүлж, гүн цэвэрлэдэг учир хар батгатай тэмцэх чухал үүрэг гүйцэтгэдэг. Зүсэм нимбэгээр арьсаа арчаад 10 минут хүлээ. Гэхдээ гадагш наранд гарахаасаа өмнө энэ аргыг хэрэглээд хэрэггүй. Учир нь нөсөө толбо тогтох магадлалтай. Нимбэг нь арьс тослогтохоос сэргийлэхээс гадна нян устгах үйлчилгээтэй.
Арьсны тослогийг багасгана
Арьс арчилгаа, ялангуяа тослог арьсанд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн бол нимбэг. Нимбэгийг шахаад унтахаас өмнө нүүрэндээ жигд түрхэх хэрэгтэй. Ингэхдээ наранд ил гарахаас зайлсхийгээрэй. Энэ нь арьсны тослогийг багасгаж, өнгөлөг толигор болгоно.5. Нимбэг хумс цайруулах болон бэхжүүлэх үйлчилгээтэй.
