Банк санхүүгийн салбарыг өндөр түвшинд нээлттэй хөгжүүлэхээр дамжин хөгжлийн шинэ төлөв тогтоохыг түргэтгэх хэрэгтэй. Цар тахал Хятад улсын банк санхүүгийн салбарын хэмнэлийг алдагдуулаагүй гэж Хятадын Ардын Банкны дэд ерөнхийлөгч Лю Гүйпин саяхан хэллээ.
Тэрээр, дараачийн алхамд Ардын Банк банк санхүүгийн салбарын бие даасан нээлттэй хөгжлийг үргэлжлэн тогтвортой ахиулах болно. Түүнчлэн банк санхүүгийн ажил т өрлийн системтэй, тогтсон дүрэм журмын дагуу нээлттэй хөгжүүлж, эдийн засгийн дотоод гадаад хос эргэлтэд оролцож буй зах зээлийн цогцуудад улам сайн үйлчилгээ үзүүлэх болно. "Банк санхүүгийн салбарын нээлттэй байдлыг тэлснээр Хятад улсын уг салбарыг амьжиргааны шинэ эрч хүчээр сэлбэж, улмаар Хятадын банк санхүүгийн салбарын өрсөлдөх чадварыг ерөнхийд нь сайжруулахад туслах болно." гэжээ.
