Дотор зургийн зураач аав, охин хоёр
2017-07-21 15:41
Дотор зургийн зураач Дүн Шюэ Хятад Улсын биет бус соёлын өвийн уламжлагч Ван Шисаны гарын шавь. Тэрээр 40 гаруй дотор зургийн уран бүтээлийг амилуулсан.

Дүн Шюэ хөөрөг зурж байна
Дүн Шюэгийн охин хүүхэд ахуйгаасаа дотор зураг сонирхдог байсан бол одоо залуу үеийн шилдэг зураачдын нэгэн болсон юм. Аав, охин хоёр энэ төрлийн зургийн биет бус соёлын өвийн салбарт хамтран хүчин зүтгэж байна.
Дотор зургийн хөөрөг нь Хятадын уламжлалт гар урлалын бүтээлийн нэгэн төрөл. Чин гүрний үеэс өнөөг хүртэл 200 гаруй жилийн түүхэн соёл болж, Хятадын биет бус соёлын өвийн төсөлд орсон байна. Энэ урлаг нь хөөрөгний дотор талд зурдгаараа онцлог, бусад зургийг бодвол маш их мэргэжлийн ур чадвар ба хүлээц шаарддаг байна.




Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Cинь Хуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
