Дэлхийн анхны хямд өртөгтэй агаарын тээврийн холбоо энэ сарын 18-нд Хонконгод байгуулаагдлаа. Тус холбоо гишүүд хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулан өөр өөрийн гол зангилааны давуу тал, нислэгийн шугамын эх баялгийг ашиглан, нислэгийн цагийн хуваарийг шилдэг болгон уялдуулж, зорчигчдод Азийн жуулчдын хамгийн очих дуртай 85 нутаг, 100 гаруй хотын хооронд сонголт хийлгэх болно .

Өдгөө дэлхийн хамгийн том гурван агаарын тээврийн холбоо бол Стар Аллиансе холбоо, Ски Теам холбоо, Уанворлд болно. Тэд орлох дугаараа хуваалцах замаар том агаарын тээврийн компаниудын олон улсын сүлжээг өргөтгөж, компанийнхаа өөрийн өртгийг бууруулан зорчигчдод тус дэм болж байгаа юм. Харин энэ удаа байгуулагдсан холбоонд Хонконгийн агаарын буухиа тээврийн компани, Шян Пэн агаарын тээврийн компани, баруун нутгийн агаарын тээврийн компани тэрчлэн Өрөмчийн агаарын тээврийн компани багтаж байгаа юм. Зорчигчид www.uflyalliance.com сайтад холбогдож захиалга өгч болно.
Хонконгийн тээвэр, орон сууцны газрын 2015 оны 2-р сарын бүртгэлээр хямд өртөгтэй агаарын тээврийн 16 компани Хонконгод нислэг хийж, Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлын нисэх онгоц хөөрч буурсан тоо давхардсан тоогоор 391 мянгад хүрч, үүнд хямд өртөгтэй агаарын тээврийн компанийн нислэг давхардсан тоогоор 33 мянган 500 -д хүрч, 8.6 хувийг эзэлсэн байна.
